solongonews
Зуны улиралд зүрхний эрүүл мэндэд илүү анхаарах хэрэгтэй
2015-04-30 11:49
Зуны улиралд зүрхний эрүүл мэндэд илүү анхаарах хэрэгтэй

Зөвлөх нь: Дөрвөн улирлын турш эрүүл мэндээ додомдох нь хятадын уламжлалт анагаах ухааны чухал хэсэг билээ. Үүнд, хамгийн гол нь улирлын өөрчлөлтийг дагаж өөрийн сэтгэл хөдлөл, хоол хүнс, хувийн амьдралаа зохицуулан, улмаар өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилготой.

Зуны эхэн сараас намар хүртэл, зуны туйл бага зэргийн халуун, их халууныг үзэж, намрын эхэн сарын үеэр ид халуун өдрүүд сая цөөрдөг билээ. Зун цаг бол нар хур сайхан тэгширч, байгаль дэлхий цэцэглэн, үзэмж төгс болдог. Харин хятадын уламжлалт анагаах ухаанд хүний зүрх сэтгэл зуны улиралтай нягт холбоотой байдаг тул энэ улиралд эрүүл мэндээ додомдох тал дээр гол анхаарлаа хандуулдаг байна.

Энэ сайхан зуны улиралд хаврын цагт бухимдалтай байсан сэтгэл хөдлөлөө таягдаж, сэтгэл санааны тав тухтай байдлаа хадгалах боломжтой. Зуны улиралд байгаль дэлхий үзэсгэлэнтэй, үзэмж төгс байдгаас хүмүүс гадуур илүүтэй гарч, байгалийн сайханд амран зугаалах хэрэгтэй. Зуны улиралд цэвэр агаар, байгалийн тэр сайхнаас алсуур хоцорвол зүрхэнд тийм ч сайнгүй байхаар барахгүй намар өвлийн улиралд өвчин эмгэгт өртөх магадлалтай.

Бага зэрэг хөлөрч, зүрхний үйл ажиллагаагаа сайжруулах: Зуны улиралд цаг агаар халуун байдгаас бага зэрэг хөлрөх нь биеийн температурыг зохицуулах, цусны эргэлтийг сайжруулахад тусалж чаддаг. Харин зуны халуунд хөлс их ялгарвал биеийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Хятадын уламжлалт анагаах ухаанд “Цус ба хөлсний эх үүсвэр нь нэг” гэдэг. Хөлс нь зүрхний шингэн ч гэгддэг. Хэт их хөлрөх нь биеийн цусыг ч гэмтээж мэдэх бөгөөд сөрөг нөлөөтэй. Ам цангах, амьсгал давхцах зэрэг шинж тэмдэг илэрч мэднэ. Өдөр тутмын унтаж амрах ба хоолны дэглэм барихдаа зуны өдөр урт шөнө богино байдгаас шалтгаалж, хүмүүс оройтож унтах нь элбэг болдог. Ингэснээр нойрны дутагдал илрэх ба өдрийн цагаар халуунаас бие махбодын хүч тамир сулардаг байна. Түүнчлэн их үдэд амрах нь чухал ач холбогдолтойн дээр бие махбод болон оюун санаанд эерэгээр нөлөөлж, эрүүл мэндэд маш их тустай. Харин шөнө нойргүйддэг хүн үдэд унтаж амарвал зохисгүй байдаг. Хоол хүнсний тал дээр хөнгөн хоолоор хоолловол зохино. Зуны хооллолт голдуу бүлээн байх ёстой. Бүлээн, хөнгөн хооллолт нь хоолны дуршлыг нэмэгдүүлж, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжиж чаддаг.

Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл