solongonews
Найман суудал
2015-04-17 10:54
Монголчууд дээр үеэс ертөнцийн дөрвөн зүг, найман зовхис гэдэг ойлголтыг мал маллах, ан агнуур хийх зэргээр амьдрал, ахуйдаа өргөн хэрэглэж ирсэн ёс заншил, уламжлалдаа тулгуурлан монгол зурхайг нар “Найман суудал”-ын онол бүтээжээ.

Найман суудал гэдэг нь үндсэн найман зүг чигт харгалзаж байх үзэгдэл, юмс бөгөөд суудал бүхэнд оноосон таван махбодын уялдаат нэр билээ. Суудалыг салхи, гал, шороо, төмөр, огторгуй, ус, уул гэж нэрлэнэ. Эдгээр суудал бүрт ертөнцийн тодорхой зүг харгалзана. Үүнд: умард-хойд зүгийг гал, өмнөд-урд зүгийг ус, баруун өрнө-баруун зүгийг мод, дорно зүүн зүгийг төмөр, баруун урд зүгийг уул, баруун хойд зүгийг салхи, зүүн хойд зүгийг шороо, зүүн урд зүгийг огторгуй гэж тус тус нарлэж ирсэн уламлал бий. Үүнээс гадна 8 суудалд 12 жилийг харгалзуулан наран зөв эргүүлж тоолоход гахай, хулгана нь усанд, барс, туулай нь модонд, могой, морь нь галд, бич тахиа нь төмөрт, үхэр нь ууланд, луу нь салхинд, хонь нь шороонд, нохой нь огторгуйд тус тус сууна.

Суудал бүр өөр өөрийн найм найман зүгтэй байна. Аливаа хүн тодорхой нэгэн суудалд мэндэлж, насан туршдаа жил бүр тодорхой нэгэн суудалд сууж байдаг ажээ.    

Дээр үеийн монголчууд, жил бүр өөрийн суудал(зүг)-аа заавал мэдэж амьдралдаа сайныг нь эрхэмлэн хэрэглэж, мууг нь анхааран зайлсхийж явдаг зан үйлтэй байсан.     

     

Эх сурвалж : Монгол ёс заншилын толиос
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл