solongonews
”Спорт, хөгжил, энх тайвныг ахиулах олон улсын өдөр”-ийг тэмдэглэнэ
2015-04-06 09:29
Жил бүрийн 4 дүгээр сарын 6-ныг ”Спорт, хөгжил, энх тайвныг ахиулах олон улсын өдөр” болгохоор 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдөр НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулганы 193 гишүүн санал нэгтэй зөвшөөрөв.

 Дундадын үндэсний спортын ерөнхий газар, Дундадын олимпын хороо үүнийг идэвхтэй дэмжиж байна.
Дундадын үндэсний спортын ерөнхий газар, Дундадын олимпын хорооны хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, Олон улсын олимпын хорооны уриалгын дагуу 2014 оноос эхлэн НҮБ жил бүрийн 4 дүгээр сарын 6-ныг "Спорт, хөгжил, энх тайвныг ахиулах олон улсын өдөр" болгож тэмдэглэх нь спорт нийгмийн хөгжил, энх тайвныг ахиулж, нийгмийн гадуурхалд цохилт өгч, хүйсийн эрх тэгш байдлыг сайжруулан, эрүүл мэндийн зан заншлыг буй болгох зэрэг талаар чухал үүрэг гүйцэтгэдгийг чухалчлахын төлөө юм гэжээ.
2015 оны энэ дурсгалт өдрийг тэмдэглэхийн тулд Олон улсын олимпын хороо албаны веб сайтдаа тусгай булан гаргаж, олимпын олон тамирчин, ажилтны намтрыг нийтлээд, спорт нийгмийн хөгжил энх тайванд онц үүрэг гүйцэтгэж байгааг харуулжээ.

Найруулагч: Хурцаа
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл