
139 дэх удаагийн Гуанжөүгийн импорт экспортын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн яармагт оролцох эхний бүлгийн гадаадын бараа бүтээгдэхүүн гаалийн бүрдүүлэлтээ амжилттай хийлээ. Үүнд Турк улсад үйлдвэрлэсэн гэр ахуйн бараа, гал тогооны хэрэгсэл зэрэг нийт 18 мянган килограмм жинтэй 137 ширхэг бараа бүтээгдэхүүн байлаа.

Гуанжөүгийн импорт экспортын бараа бүтээгдэхүүний энэ удаагийн үзэсгэлэн яармагийг 04-р сарын 15-наас 05-р сарын 05-ны хооронд Гуанжөү хотод гурван үе шаттайгаар зохион байгуулна. Уг арга хэмжээнд ойролцоогоор 1.55 сая хавтгай дөрвөлжин метр газарт 75.5 мянган лангуу ажиллуулах бөгөөд Египет, БНСУ, Малайз зэрэг улс орны 30 мянга гаруй аж ахуйн нэгжүүд оролцох болно.
