
Ээлжит чуулган макро эдийн засаг, бүсчилсэн хамтын ажиллагаа, аж үйлдвэрийн хэлбэрийн өөрчлөлт, техникийн шинэчлэлт, улс төрийн аюулгүй байдал, нийгэм иргэдийн амьжиргаа зэрэг салбарын асуудлаар 77 удаагийн албан ёсны үйл ажиллагаа зохиож, салбар индэр, хаалттай хуралдаан, дугуй ширээний уузалт, телевизийн мэтгэлцээн зэрэг арга хэмжээ зохиох болно.
Бүсчилсэн хамтын ажиллагааны сэдэв бол энэ удаагийн жилийн ээлжит чуулганы хамгийн гол онцлог болно. Тус ээлжит чуулган гадаад дотоодын халуун сэдэв болж байгаа Азийн дэд бүтцийн банк, нэг бүс нэг зам, АСЕАН-ны хамтын цогц зэрэг сэдвээр хуралд оролцож байгаа улс орны удирдагчдыг урьж ярилцах болно.

Өөрчлөлт нь Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын ээлжит чуулганы зарим салбар индэрийн халуун сэдэв болж байна. Бүгдэд нь ашиг хүртээх банк санхүү-хөдөө тосгоны банк санхүүгийн өөрчлөлтийн шинэ хэв загвар, холимог өмчлөл-төрийн өмчийн аж ахуйн шинэ өөрчлөлт, хөрөнгийн зах зээл 2015-Өөрчлөлтийн ашиг, хөрөнгө оруулалтын тактик зэрэг чухал салбар индэр нь бүгд өөрчлөлттэй холбоотой болж байна. Бө-Аогийн Азийн чуулга уулзалт энэ жил мөн хөдөө аж ахуй, хууль зүй, шашин зэрэг гурван том сэдвээр ярилцах болно.
