Өвөр Монголын Бэйюань арилжаа худалдааны ХК-ын үйлдвэрлэсэн цахилгаан унадаг дугуйн брэндыг Улаанбаатарт албан ёсоор ашиглалтад оруулах ёслол 04-р сарын 10-нд Үхай хотод боллоо.
Анхны байршуулалтад 10,000 цахилгаан унадаг дугуй багтаж байгаа бөгөөд эхний ээлжинд 4,000 цахилгаан унадаг дугуй ашиглалтад ороход бэлэн болсон байна. Энэ нь Өвөр Монголын орон нутагт үйлдвэрлэсэн цахилгаан унадаг дугуй олон улсын зах зээлд анх удаа гарч байгаа явдал юм. Ирээдүйд тус брэнд Тайланд, Вьетнам, Малайз зэрэг Зүүн Өмнөд Азийн зах зээлд өргөжин тэлж, Хятадын нийтийн цахилгаан унадаг дугуйг дэлхий даяар худалдаалахаар төлөвлөж байна.
Монгол Улсын Улаанбаатар хот нь 1.5 сая гаруй унадаг дугуйн хэрэглэгчтэй бөгөөд богино зайн аяллын эрэлт өндөр, зах зээлийн асар их боломжтой юм. Улаанбаатар хотын замын түгжрэл их байгаа тул ногоон тээврийн хэрэгсэл зайлшгүй шаардлагатай байна. Хятадын цахилгаан унадаг дугуйн технологийн баялаг туршлагыг Монгол улсад нэвтрүүлэх нь Улаанбаатар хотын иргэдийн зорчих асуудлыг шийдээд зогсохгүй нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулахад хувь нэмэр оруулж, Хятад, Монголын ард түмний амьжиргааг сайжруулах хамтын ажиллагааны ажил хэрэгч арга хэмжээ болж байна гэжӨвөр Монголын Бэйюань арилжаа худалдааны ХК-ын удирдлага Вэй Фүли ярилаа.
