
Дундад улсын Төрийн зөвлөлийн албан ёсны зөвшөөрлөөр Харбин хотын нисэх онгоцны буудал 51 улс орны иргэдийг 72 цагийн дотор визгүйгээр зорчих бодлого зохицуулалтыг саяхнаас хэрэгжүүлж эхэлжээ. Мөн Харбиныг дараа Шэнь Ян, Да Лянь хотууд хэрэгжүүлснээр Дундад улсын зүүн хойд бүс нутгийн 3 хотод 72 цагийн дотор визгүйгээр зорчих болно.

Уг тогтсон 51 улс орны иргэд зөвхөн олон улсын аялал жуулчлалын баримт бичиг болон 72 цагийн дотор тогтсон хүчинтэй гуравдагч улсад зорчих онгоцны тасалбартай иргэд Дундад улсын визгүйгээр Харбин хотын захиргааны хүрээнд 72 цагийн дотор чөлөөтэйгөөр зорчиж болно.

Одоогийн байдлаар Харбины нисэх онгоцны буудал нь Харбин–ОХУ, Өмнөд Солонгос, Зүүн өмнөд Азийн чиглэлд олон улсын агаар аяллын маршрут нээгээд байна. Мөн Хэ Лүнжян онгоцны буудал нь БНСУ-ын агаар аяллын Харбин-Пхеньян чиглэлийн маршрутыг дахин сэргээн ажиллахын зэрэгцээ Хүннү агаар аяллын Харбин–Улаанбаатар чиглэлийн маршрутыг нээхээр ажиллаж байна.


