Хөххотоос 289 километр, Бугат хотоос 288 километрт, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос 600 гаруй километр зайтай байдгаас газар зүйн давуу талтай юм. Энэхүү давуу талаа түшиглэн Өвөр Монголын Өөртөө Засах Орны Засгийн газраас 1992 онд улирлын чанартай гадагш нээх хоёрдугаар зэрэглэлийн боомт болгохоор зөвшөөрч, 2002 оны 12 сард улирлын чанартайгаар нээж, 2004 оноос эхлэн жил бүрийн 3 , 5 , 8 , 11 сарын 16-30-ны өдрүүдэд нээлттэй байлгахаар болов.

Бугат хотын Дархан Муумянган холбоот хошууны нутагт байрлах Мандал боомт 3 дугаар сарын 16-ны өдөр нээсэн байна. Сэтгүүлч миний бие Мандал боомтод очиход хол ойрын зочид боомтод цуглан, том жижиг машинууд нааш цааш зөрөлдөж, талын гүн дэх жижиг хилийн боомт хөл хөдөлгөөнд орж Дундад, Монгол хоёр улсын хилийн шугамын 757 дугаартай хилийн тэмдэгт хоёр улсыг бараадан сүндэрлэнэ.
Гаалиар том оврын ачааны машинууд хойно хойноосоо цувран орж ирэхэд түүний дундаас нэг том ачааны машин улсын хилээр орж чадсангүй бор мөрөө үлдээн буцлаа. “Хилээр орж гарахад бичиг баримт бүрэн байх хэрэгтэй, тэр ачааны машины бичиг баримт бүрэн бус байсан тул буцаасан” гэж Мандал боомтын гаалийн хяналтын ажилтан Оргил ярьж байлаа.
Мандал боомтын хилийн хяналтын газар байгуулагдсанаас хойш хилийн боомтын аюулгүй байдлыг хамгаалах тал дээр анхаарлаа хандуулж, улсын хаалгаа бат сахиж, Мандал боомтын хөгжил цэцэглэлт болон Бугат хотын өрнөн хөгжихөд хүч хөдөлмөрөө зориулсаар ирэв.

Мандал боомт нь анх Дундад, Монгол хоёр улсын хил орчмын иргэдийн худалдаа, бараа бүтээгдэхүүний экспортолж импортлох хэмжээгээрээ өнгөрсөн жилүүдэд ӨЗО-ны 19 боомтын хамгийн сүүлд орж байсан. 2008 онд Мандал боомт уурхайн бүтээгдэхүүн импортлох “Тэг” цэгийг биелүүлж, үүгээрээ хөгжлийн боломж болгон 2011 оны сүүл болоход бараа бүтээгдэхүүний экспорт импортын хэмжээ 170 мянган тоннд хүрсэн байна. Монгол Улсын олон газарт уул уурхай олборлохыг дагаад 2009 онд Мандал боомт улсын хоёрдугаар зэрэглэлийн боомт байснаа улсын нэгдүгээр зэрэглэлийн боомт болж, Дархан Муумянган холбоот хошууны “Боомтын эдийн засгийг хөгжүүлэх стратеги” болон боомтын бүтээн байгуулалтаар дамжин боомт нээх цагийг нэмэн, жил бүрийн тогтсон хугацаатай нээх 60 өдрөөс гадна, зарим аж ахуйн нэгжид бас түр цагийн улирлын чанартайгаар нээх болсон байна.
2012 оны 12 дугаар сард Мандал боомт нь Улсын хянан шалгалтаар улирлын чанартай болгож нээснээс хойш боомтоор өнгөрөх барааны хэмжээ 15 сая тонныг давж, 2014 онд Мандал боомтоор нэвтэрсэн бараа бүтээгдэхүүний хэмжээ 219 мянган тоннд хүрч, боомтоор нэвтрэн гарсан бараа бүтээгдэхүүний ерөнхий өртөг 35.133 сая юань болжээ.
Мандал боомт нь Монгол Улсын Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Ханги боомт хиллэж байдаг. Ханги боомтын ойролцоо байрлах Монгол Улсын Өмнөговь аймаг болон Дорноговь аймагт Айлбаян нүүрсний уурхай, Агруу төмрийн уурхай, Мандахнуур нүүрсний уурхай, Цагаан Суварга зэсийн уурхай зэрэг нөөц баялаг ихтэй уул уурхай байдаг. Монгол Улс энэхүү хоёр аймгийг багтаасан орон нутгаа нээн хөгжүүлж байгаа бөгөөд Дундад, Монгол хоёр улсын бүс нутгийн эдийн засаг, худалдаа, харилцаа улам эрчимжиж, Мандал боомтоор орж гарах хүн, машин унаа өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Мандал боомтыг том боомт болгон бүтээн байгуулахад Бугат хот болон Дархан Муумянган холбоот хошуу, орон нутгийн засгийн газрын хүчтэй дэмжлэг туслалцаа салшгүй холбоотой юм.
Сүүлийн жилүүдэд Дархан Муумянган холбоот хошуу нь авто зам, төмөр зам тавих боомтын логистикийн бүсийг байгуулах, тээврийн хэрэгсэл нэвтрэх гарцыг өргөтгөх зэрэг талаар түлхүү ажиллаж, боомтын дэд бүтцийг сайжруулсан байна. Айлбаян нүүрсний уурхайгаас Ханги чиглэлийн авто замыг сайжруулах төлөвлөгөө гаргаад байгаа бөгөөд Монгол Улс нь Ханги боомтоос Таван толгой нүүрсний уурхайн чиглэлд 425 километр хар зам, Ханги боомтоос Сайншанд хотын чиглэлд 258 километрийн хар зам тавих төсөв гаргаад байна. Баян-Ухаагаас Мандал боомтын чиглэлд 35 километрийн төмөр зам, Мандал боомтоос Жинин хотын чиглэлд 405 километрийн зам тавих зэрэг нь бүтээн байгуулах төлөвлөгөөнд ороод байна.
Одоогийн байдлаар Ханги боомтоос Таван толгой нүүрсний уурхайн тээвэрлэлтийн авто зам нь олон улсын дотоод аж ахуйн нэгжийн төлөвлөгөөнд орсон болно. Уг боомт нь ус, цахилгаан, зам тээвэр, харилцаа холбоо зэрэг суурь тоног төхөөрөмжийн бүтээн байгуулалтаа тасралтгүй эрчимжүүлсээр байна. Одоогоор Батхаалгаас Мандал чиглэлд хоёрдугаар зэрэглэлийн авто зам болон Баян-Овоогоос Баян-Ухаа чиглэлийн төмөр зам, Мандал суурингаас 208 километрийн авто зам тавьж, саадгүй нэвтрэх, үр ашигтай, хурдтай нэвтрэх зэргийг биелүүлсэн байна. Мандал суурингаас боомт хүрэх 20 километрт 10 кв цахилгаан шугам тавьж, боомтод ус хангах системийг байгуулж, хоёр худаг, 1 цэвэр усны шугам болон ус цэвэршүүлэх системийг барьж, Батхаалгаас Мандал боомт хүрэх чиглэлийн кабел холбоо, сүлжээг нэвтрүүлсэн байна. Бугат хот болон Дархан Муумянган холбоот хошууны холбогдох албан байгууллагууд Мандал боомтыг байнгын чанартай нээх ажлыг чухалчилсаар иржээ. “2015 онд Мандал боомтыг байнгын чанартай нээх ажлыг биелүүлнэ. Үүний суурин дээр Монгол Улстай уул уурхайн нөөц, бараа бүтээгдэхүүний солилцоог өргөтгөн, жилийн экспорт импортын худалдааны нийт өртгөө 100 саяд хүргэхээр төлөвлөж байна” гэж Лю Жян дарга хэтийн төлөвлөгөөнийхөө тухай бидэнд танилцууллаа. Мандал боомтод нэгэн саадгүй нэвтрэх зам гэж байдаг бөгөөд уг зам нь чухал шаардлагатай яаралтай хүмүүст туслахын тулд боомтоор нэвтрэх бичиг баримтыг маш түргэн шуурхай гүйцэтгэдэг үйлчилгээ болох юм.
Мандал боомтын саадгүй нэвтрэх зам нь олон хүнд тус болсноор барахгүй цаашлаад хүний амь насыг ч аварсан удаатай. 2014 онд Мандал боомтын ойролцоо Монгол Улсын хязгаарт нэг иргэн авто машины осолд орж толгой нь хагарч яаралтай түргэн тусламж хэрэгтэй болж Мандал боомтын саадгүй нэвтрэх замын утсаар холбогдсоноор Мандал боомтын хилийн хамгаалалтын товчооны ажилтнууд тухайн цагт нь Мандал суурины эмнэлэгт хүргэж аварсан байна. Бугат хотын хилийн хамгаалалтын товчоо хилийн цэрэг Энх: -Саадгүй нэвтрэх зам нь маш олон хүнд тус болж байгаа. Хэрэв энэ зам байгаагүй бол энгийн нөхцөл байдалд 1 цаг гаруйн хугацаа зарцуулна гэжээ. Мандал боомтын тасралтгүй өргөжин тэлсэн нь Монгол Улсын Өмнөговь аймаг, Дорноговь аймаг болон Бугат хот, Дархан Муумянган хоорондын соёл, аялал жуулчлал, аж ахуйн нэгж, худалдаа зэрэг салбарын харилцаа хамтын ажиллагааг тасралтгүй гүнзгийрүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааны найрсаг харилцааг байгуулсан.
Мандал боомтын нээлтийн уриан дор тус хошууны хүлээн авсан жуулчдын тоо болон аялал жуулчлалын орлого ч нэмэгдсэн байна. 2009 оны 8 дугаар сард 331.4 мянган жуулчин хүлээн авч, аялал жуулчлалын орлого нь 676.49 сая юаньд хүрч, мөн үеэсээ 142.98 хувиар нэмэгдэж аялал жуулчлалын орлого 3 жил дараалан 100 сая юаньд хүргэх төлөвлөгөөгөө биелүүлжээ.

-Манай хошуу нь сүүлийн жилүүдэд аялал жуучлалыг эрчимтэй хөгжүүлж байгаа юм. Тус боомт нэвтэрснээс хойш манай хоёр орны харилцаа хамтын ажиллагаа ч өдрөөс өдөр өргөжин тэлж, аялал жуучлалд таатай нөхцөлийг бүрэлдүүлсэн. Сүүлийн жилээс манай хошууны аялал жуучлалын газар, найр наадмаараа Монгол Улсын бөх, уран бүтээлчдийг урин оролцуулж хоёр орны иргэд хоорондын харилцааг бэхжүүлж байна. Мандал суурин, Батхаалгаар Монгол Улсын худалдаа наймаа өдрөөс өдөр нэмэгдэж байна. Өнгөрсөн жил манай хоёр орон соёлын наадмаа хамтран зохион байгуулсан нь ард иргэдэд маш их таалагдсан. Энэ жил мөн хамтран ажиллана. Мандал боомтыг байнгын чанартай нээхэд хоёр орны ард түмний хамтран ажиллах цар хүрээ улам өргөжих нь лавтай гэж Дархан Муумянган холбоот хошууны дад дарга Сод ярьж байв. Мандал боомтыг байнгын чанартай боомт болгон нээн хөгжүүлэх нь орон нутгийн эдийн засгийн хөгжлийг ахиулж, эдийн засгийн бүс нутгийн хөгжлийг цаашид дээшлүүлэхийн зэрэгцээ Дундад, Монгол хоёр улсын аялал жуулчлал, уул уурхайг хөгжүүлэх, соёлын солилцоо, хөдөлмөр хүчний хамтын ажиллагаа зэргийг өргөтгөн ахиулах нь лавтай. Тухайн өдрийн үдээс хойш 5 цагийн үед боомтын хаах цаг болж байсан ч машин унаа мөн л цуварсаар байлаа. “Өнөөдөр том жижиг ойролцоогоор 100 гаруй машин унаа хилээр орж ирсэн, ихэнх нь нүүрс тээвэрлэсэн машин болон наймаачид болно” гэж Мандал боомтын хяналт шалгалтын товчооны орлогч дарга Гэрэл ярив.
