solongonews
Хятад Улстай харилцан ашигтай хамтын хөгжлийг тогтооно (1)
2026-03-09 16:45
Хятад Улстай харилцан ашигтай хамтын хөгжлийг тогтооно (1)

Бид өөрсдийн хөгжлийн эрч хүч, эдийн засгийн уян хатан байдлыг нэмэгдүүлэхэд илүү их анхаарал хандуулж, гадаад хамтын ажиллагааныхаа эрч хүчийг хадгалахын зэрэгцээ өөрсдийн хөгжлийн суурийг тасралтгүй бэхжүүлнэ гэж энэ жилийн Хятадын засгийн газрын ажлын тайланд дурдсан юм.  Олон улсын зүтгэлтнүүд Ардын өдрийн сонинд өгсөн ярилцлагадаа хэлэхдээ, засгийн газрын ажлын тайлан нь Хятад улс чансаатай хөгжлийг ахиулж, эдийн засгийн чанарыг үр дүнтэй сайжруулж, зохистой тоон өсөлтийг дэмжинэ гэж тодорхой илэрхийлсэн гэжээ.

Эдийн засгийн хөгжлийн талаар шинэ ололт амжилтууд гаргав

Засгийн газрын ажлын тайланд дурдсанаар, өнгөрсөн нэг жилийн хугацаанд Хятад улсын эдийн засаг дарамтыг даван туулж, хүчтэй уян хатан чанарыг харуулсан бөгөөд Хятад улсын хөгжил инноваци, шилдэг чанар руу чиглэж, эрч хүчтэй байлаа гэжээ. Мөн тайланд “15-р таван жилийн төлөвлөгөө”-ний гол зорилго, томоохон стратегийн зорилтууд болон томоохон инженерийн төслүүдийг зарлаж, “15-р таван жилийн төлөвлөгөө”-г сайн эхлүүлэхийн тулд нийтлэг ойлголт, хамтын хүчин чармайлтыг бий болгохыг зорьсон гэжээ. 

-Сүүлийн нэг жилийн хугацаанд дэлхийн эрэлт харьцангуй сул байгаа нөхцөлд Хятад улс эдийн засгийн чансаатай хөгжлийг дэмжих чиглэлээр шинэ үр дүнд хүрсэн. Хятад улс квант технологи, био үйлдвэрлэл, хүн дүрст робот, устөрөгчийн эрчим хүчний технологи, 6G харилцаа холбоо зэрэг ирээдүйн салбаруудыг идэвхтэй хөгжүүлснээр ажлын байр, орлогыг нэмэгдүүлж, улмаар дотоодын эрэлтийг өргөжүүлж, дэлхийн технологийн инновацид чухал түлхэц болсон гэж Өмнөд Африкийн Стандарт Банк Группийн Азийн эдийн засагч Жерри Николас хэлэв.

Германы “hidden” компанийн Fude группын гүйцэтгэх захирал Фабиан Ханлер Хятадад 10 гаруй жил ажиллаж, амьдарч байгаа бөгөөд жил тутам зохион байгуулдаг “Хоёр чуулган”-аас гаргасан бодлогын мэдээллүүдэд анхаарал хандуулсаар иржээ. Фабианаас,

-Гадаад орчин хурдацтай өөрчлөгдөж байгаа ч Хятадын эдийн засаг 2025 онд гайхалтай уян хатан байдлаа харуулав. “14-р таван жилийн төлөвлөгөө”-ний хугацаанд Хятад улс инновацид суурилсан хөгжлийн замаар чансаатай өсөлтийг бий болгож, хиймэл оюун ухаан, био анагаах ухаан, робот техник, квант технологи зэрэг салбарт шинжлэх ухааны судалгаа, хэрэглээгээр дэлхийд тэргүүлэгч орнуудын нэг болсон. Түүнчлэн, Хятад улс сэргээгдэх эрчим хүчийг эрчимтэй хөгжүүлж, ногоон өөрчлөлтийг идэвхтэй дэмжиж, дэлхийн сэргээгдэх эрчим хүчний хамгийн том хөрөнгө оруулагч болж, цар хүрээгээ тэлсээр байна гэв.

-Олон улсын нөхцөл байдал төвөгтэй, тогтворгүй байгаа хэдий ч Хятадын эдийн засаг өнгөрсөн жил 5 хувийн өсөлттэй байсан нь Хятадын эдийн засгийн хүчтэй уян хатан чанар болон бодлогын давуу талыг бүрэн харуулж байна. Хятад улс эдийн засгийн өсөлтийг тогтворжуулах, хөгжлийг дэмжих бодлого, арга хэмжээг тасралтгүй хэрэгжүүлж, дотоодын эрэлтийг өргөжүүлэх, зах зээлийн хүлээлтийг тогтворжуулах, бизнесийн орчныг оновчтой болгох замаар эдийн засгийн чансаатай хөгжлийг хүчтэй дэмжиж байна гэж Малайзын "Бүс ба Зам" хорооны нарийн бичгийн дарга Лян Жихуа хэлэв.

БНСУ, Хятадын Эдийн засаг, санхүүгийн судалгааны хүрээлэнгийн захирал Чон Бён Со Хятадын засгийн газрын ажлын тайлангийн хөрөнгийн зах зээлтэй холбоотой агуулгад анхаарал хандуулж, түүнээс эерэг өөрчлөлтүүдийг ажигласан байна гэв. Чон Бён Со -оос,

-2024 оноос хойш Хятадын хөрөнгийн зах зээл "тоо хэмжээ"-ээс "чанар" руу шилжих өсөлтөд илүү их ач холбогдол өгч, хөрөнгө оруулагчдад ашиг олох, инновацийн аж ахуйн нэгжүүдийн өсөлтөд таатай орчныг бүрдүүлхээр хичээн ажиллаж байна гэв.

-Хятад улс үйлдвэрлэлийн нэмүү өртгийн хэмжээгээрээ 16 жил дараалан дэлхийд тэргүүлэв, шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслийн үйлдвэрлэл ба борлуулалт нь 16 сая нэгжээс давав, дижитал эдийн засгийн гол салбаруудын нэмүү өртөгийн ДНБ-д эзлэх хэмжээ нь 10.5 хувиас дээш болж өссөв...эдгээр ололт амжилтуудаас Хятад, Итали аж үйлдвэрийн хамтын ажиллагааны асар их боломжтойг би олж харсан. Итали, Хятад хоёр орон цахилгаан тээврийн хэрэгсэл, устөрөгчийн эрчим хүч зэрэг салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхийн тулд тус тусын давуу талаа ашиглан дэлхийн тогтвортой хөгжлийн үйл явцад хувь нэмэр оруулж чадна гэж Италийн БРИКС-ийн судалгааны холбооны ерөнхийлөгч Вито Петрочелли хэлэв. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Ардын өдрийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл