
Зун цаг болоход бүсгүйчүүд зуны сайхан гагарааныхаа төлөө турахыг хичээж эхэлдэг. Тэгвэл зуны улиралд юу идвэл турахад туслах вэ?
Тураах хүнс нэг: Төмс
Төмсийг хүмүүс илчлэг чанар нь өндөр гэж эндүүрдэг. Үнэндээ яг эсрэгээр төмс нь зөвхөн гэдэс цатгах хүнс дундаа илчлэг чанар хамгийн бага хүнс юм. Үүнээс гадна, төмс бас хөгшрөлтийн эсрэг нөлөө үзүүлдэг учир эмэгтэй хүний заавал сонгох тураах хоол хүнс болно.
Тураах хүнс хоёр: Өргөст хэмх
Өргөст хэмхийг бусад хүнсний ногоотой харьцуулахад агуулах шим тэжээл багатай. Гэхдээ өргөст хэмх витамин А, С, фолик хүчил, ислэгээр баялаг байж, олон төрлийн хоол хүнсэнд агуулагддаг нийлмэл нүүрс ус болох эслэгнь хүний биед өөх үүсэхээс сэргийлдэг.
Тураах хүнс гурав: Амтат гуа
Амтат гуа амин дэм их агуулж, өөх тос агуулдаггүй, нүүрс усны агууламж бага, илчлэг чанар бага, зуны хэрэглээнд тохиромжтой хүнс юм.
Тураах хүнс дөрөв: Таана
Таана илчлэг чанар бага, хэдий идсэн ч таргалахгүй. Амин дэм их агуулагдаж байдаг ч жин алдах төдийгүй өтгөн хатахыг эмчлэх зэрэг олон сайн нөлөөтэй.
Тураах хүнс тав: Гашуун амтат гуа
Цаг агаар халуун болж байгаа үед гашуун амтат гуа нь хамгийн сайн сонголт. Учир нь гашуун амтат гуа нь хоргүйжүүлэх, хоолны дуршлыг сайжруулах болно. Хамгийн чухал нь гашуун амтат гуанд витамин С баялаг агуулагдаж, илчлэг чанар бага, өөх тос бага байдаг учир биеийн өөх тосыг арилган, гэдэсний бохирдлыг цэвэрлэхэд тусална.
Тураах хүнс зургаа: Ногоон шош
Ногоон шош нь ус их, калори бага агуулдаг, арьсан доор өөх тос хуримтлуулдаггүй. Зуны халуунаас хамгаалах, судсыг нээх, янз бүрийн хордлого тайлах, хүйтэн зууш хийхэд сайн сонголт болно.
Тураах хүнс долоо: Хар мөөг
Хар мөөг нь жингээ хасахад сайн туслагч, түүнээс олныг идсэнээр таны биеийн илүүдэл өөхийг арилгах боломжтой бөгөөд дэлүү ходоодонд сайн тэжээл өгөх үнэ цэнэтэй эрүүлээр турах хүнс юм.
