Хятадын “Хонх ба бөмбөрийн цамхаг” марк дэлхийн шилдэг маркаар тодорлоо
2026-04-13 16:03
”Дэлхийн шилдэг марк 2025” шалгаруулалтын дүн ойрд гарч, Хятадын ”Хонх ба бөмбөрийн цамхаг” марк нь ялгарч, тэргүүн байрын шагнал хүртлээ.

"Дэлхийн шилдэг марк 2025" шалгаруулалтын дүн ойрд тодорлоо. Хятадын шуудангаас гаргасан "Дэлхийн соёлын өв - Бээжингийн төв тэнхлэг" тусгай марк цувралын тав дахь марк болох "Хонх ба бөмбөрийн цамхаг" нь 66 улс орон (бүс нутаг) болон НҮБ-ын Шуудангийн газрын нийт 195 марк (дурсгалын хуудас)-аас ялгарч, тэргүүн байрын шагнал хүртлээ.
Дэлхийн Шуудангийн Холбоо болон Дэлхийн Филателийн Хөгжлийн Холбоо хамтран зохион байгуулж буй энэхүү шалгаруулах арга хэмжээ нь дэлхийн хэмжээний сонгон шалгаруулалтыг анх удаа гаргаж байгаа явдал юм. Энэ нь маркийн дизайн, хэвлэлийн салбарт гарсан онцгой амжилтыг тодруулж, инновацын хөгжлийг дэмжих зорилготой юм.
Найруулагч: Б.САРУУЛ
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх
