solongonews
Өвөр Монголын сүүн бүтээгдэхүүний IX яармаг Хөххотноо боллоо
2015-03-27 16:27
Сүүний аж үйлдвэрийн хүрээний хүмүүсийн хүсэн хүлээсээр ирсэн “Өвөр Монголын сүүн бүтээгдэхүүний IX яармаг” Дундадын сүүний аж үйлдвэрийн хот болох Хөххотноо ёслол төгөлдөр болж, мөн өдөр 2015 оны Өвөр Монголын сүүний аж үйлдвэрийн нийгэмлэгийн гишүүдийн IV чуулга уулзалт болов.

“Өвөр Монголын сүүн бүтээгдэхүүний IX яармаг”-ыг ӨМӨЗО-ны Хөдөө аж ахуйн танхим, ӨМӨЗО-ны Хүнсний аюулгүйн зөвлөлийн алба, Өвөр Монголын сүүний аж үйлдвэрийн холбоо хамтран зохион байгуулжээ.

Дундадын сүүний аж үйлдвэрийн хот болох Хөххотод 9 дэх жилдээ зохиогдож байгаа уг яармаг нь дотоодод хамгийн нөлөө ихтэй сүү сүүн бүтээгдэхүүний салбарын үзэсгэлэн бөгөөд “Дундадын сүүн бүтээгдэхүүн дэлхийд танигдаж, дэлхийн саалийн үнээ тэжээх тоног төхөөрөмжийг Дундад улсад татан оруулах” солилцоо хамтын ажиллагаанд өндөр тавцан болж, уг салбарын цаашдын хөгжилд идэвхтэй үүрэг гүйцэтгэсэн билээ.

Дотоод гадаадын сүүний аж үйлдвэрийн хүрээнийхэн харилцан ашигтай байх, үнээ тэжээх тэргүүлэх техникийг харилцан суралцаж, малын өвс бордоо үйлдвэрлэх туршлага солилцож, үнээ тэжээх тоног төхөөрөмжтэй танилцаж, фермийн зураг төсөл зохиосон туршлагыг суралцах таатай нөхцөл болсон байна.

 

Зохиогч: Э.Буянтогтох
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл