solongonews
Ази, Номхон далайн бүс нутаг дэлхийн эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөгч хүч хэвээр байна
2026-04-21 15:49
Ази, Номхон далайн бүс нутаг дэлхийн эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөгч хүч хэвээр байна

Орон нутгийн цагаар 4-р сарын 20-нд Нью-Йорк хотод НҮБ-ын Ази, Номхон далайн бүс нутгийн Эдийн засаг, нийгмийн комисс жил бүр гаргадаг “Ази, Номхон далайн бүс нутгийн 2026 оны эдийн засаг, нийгмийн судалгаа"-ны тайлангаа нийтэлжээ. Ази, Номхон далайн бүс нутаг нь дэлхийн эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөгч хүч хэвээр байгаа ч өсөлтийн эрч хүч нь суларч, инфляцийн дарамт нэмэгдэж байгаа урчаас улс орнууд эдийн засгийн уян хатан байдлыг бэхжүүлж, эрчим хүчний шилжилтийг дэмжих замаар олон сорилтыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай байгаа гэж уг тайланд тэмдэглэжээ.

Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн дундаж өсөлт өдгөө 4.5 хувь орчим байгаа бөгөөд буурах хандлагатай байгааг тайланд харуулжээ. 2026 оноос эхлэн ирэх хэдэн жилүүдэд өсөлт нь цаашид саарах төлөвтэй байна.

Бүс нутгийн эдийн засаг өдгөө хоёр томоохон эрсдэлтэй тулгарч байгаагийн нэг нь Ойрхи Дорнодын мөргөлдөөний бий болгосон гадаад нөлөө бол, нөгөө нэг нь худалдааны ивээх үзэл даамжирч буй явдал юм. Эдгээр хүчин зүйлсийн нөлөөгөөр, олон улс орны худалдан авах чадвар буурч, хүнс, эрчим хүчний үнэ өсч, хангамжийн гинжин хэлхээ тасалдаж, мөнгөн гуйвуулга буурч байна. Үүний зэрэгцээ бордоо, түүхий эдийн хомсдол нь ядуу хүмүүст илүү илэрхий нөлөөлж байгааг уг тайланд дурджээ.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл