solongonews
Монгол Улсын нүүрсийг Үхай хотод их хэмжээгээр оруулав
2026-03-22 11:16
Монгол Улсын нүүрсийг Үхай хотод их хэмжээгээр оруулав

3-р сарын 19-нд Үхай хотын Хай Бөвань дүүрэгт болсон Монголын нүүрсийг Үхай хотод их хэмжээгээр нэвтрүүлэх нээлтийн ёслолын үеэр Монгол Улсаас оруулсан 2000 тонн нүүрсийг Үхай хотын Тяньчэнгийн агуулах, ложистикийн компанийн Монголын нүүрсний худалдааны төвийн агуулахад амжилттай тээвэрлэж ирсэн байна. Энэ нь Монголоос их хэмжээний нүүрс импортлох эхлэлийг тавьснаас гадна Үхай хотын хувьд Хятад-Монголын эрчим хүчний хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, Хятад улсын хойд зүг рүү нээлттэй байх стратегийг хэрэгжүүлэхэд чухал алхам болсон байна.

Үхай хот нь Өвөр Монголын баруун нутгийн эрчим хүчний төвд байрладаг бөгөөд газар зүйн байршлын давуу тал, тохиромжтой ложистикийн систем, үйлдвэрлэлийн бүрэн дэмжлэгтэй тул гадаадаас нүүрсний нөөц хүлээн авах чухал зангилааны хот болох юм. Монголын нүүрсийг тус бүс нутагт оруулж байгаа нь боомт болон түүний дотоод бүс нутгийн хоорондын үр ашигтай холболтыг ашиглан гаалийн бүрдүүлэлт, ложистик, агуулах, худалдааны ажлыг жигд нэгтгэж, эрчим хүчний хангамжийн тогтвортой байдал, өртгийн үр ашгийг нэмэгдүүлж, ойр хйвийн химийн бодис, эрчим хүч, металлурги зэрэг гол салбаруудад бат бөх баталгаа хангаж байна. Үүний зэрэгцээ, импортын нүүрсний нөөцөд тулгуурлан, бүс нутгийн нүүрс боловсруулах, химийн болон цэвэр, үр ашигтай ашиглалтын төслүүдийг хэрэгжүүлэх ажлыг хурдасгаж, аж ахуйн нэгжүүдийг аж үйлдвэрийн сүлжээг өргөтгөх ба нэмүү өртгийг нэмэгдүүлэхэд чиглүүлж, уламжлалт үйлдвэрүүдийг ногоон, өндөр зэрэглэлийн чиглэлд шилжүүлэхэд нь тусалж, аж үйлдвэрийн шинэчлэлийг дэмжиж байгаа явдал болно.

Үхай хотын Тяньчэнгийн агуулах, ложистикийн компанийн ерөнхий менежер Не Лэ танилцуулахдаа: энэ онд Монгол Улсын нүүрсний нийлүүлэлт 500 мянгаас 1 сая тоннд хүрэх төлөвтэй байна. Тус компани нүүрсний төрөл, чанар, бүтцийг нарийн тохируулах, химийн бодис, эрчим хүч, барилгын материал зэрэг гол салбаруудын нүүрсний хэрэгцээг хангах, нөөцийн зохицуулалтыг улам боловсронгуй болгох, үйлчилгээний үр ашгийг дээшлүүлэх, Үхай болон түүний ойр хавийн томоохон нүүрс боловсруулах үйлдвэрүүдтэй хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн нөөцийн зохицуулалтыг цаашид оновчтой болгож, үйлчилгээний үр ашгийг дээшлүүлж, импортын нүүрсний нөөцийг үр ашигтайгаар ашиглахыг дэмжинэ гэв.

Монголын нүүрсний урсгалыг ашиглан Хайбован дүүргийг "Монголын нүүрсийг Үхайд оруулах" гол бүс болгон ашиглах нь логистикийн дэд бүтцийг улам оновчтой болгож, нүүрсний худалдаа, агуулах, түгээлт, мэдээлэл, санхүүгийн үйлчилгээ зэрэг дэмжлэг үзүүлэх үйлчилгээг сайжруулж, ойр хавийн бүс нутгуудын импортын нүүрс түгээх төв болон нэмүү өртгийн үйлчилгээний төвийн хөгжлийг хурдасган, чадавхийг сайжруулж, "сувгийн эдийн засаг"-ыг "буух эдийн засаг" болгон хувиргахыг дэмжинэ.

Зохиогч: ХАО БЯО
Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл