Яа Лүн Вань аялал жуулчлал, амралтын газар нь Дундад улсын Сань Я хотоос зүүн өмнө зүгт 28 километрийн зайд байрладаг, нийт эзлэх талбай нь 7.5 километр. Хайнаны алдарт үзэсгэлэнтэй газуудын нэг юм. Далайн хөвөөний цагаан элс нь 7000 метр урт үргэлжилдэг. Далай ус тунгалаг үзэмжтэй, 7-8 метрийн гүн дэх юмс тод тунгалаг харагддаг байна. Жилийн дундаж дулаан нь 25.5 хэм орчим, усанд сэлэхэд нэн таатай. Далайн усан дотор болон эргээр нь хачин сонин чулуу, тариа ногоо халиурсан гойд сайхан үзэмжийг эндээс харж болно.
Энэхүү аялал жуулчлалын газарт мөн сонин хачин уул хад олон. Хаданд авирахад тохиромжтойн дээр далайд олон төрлийн сонирхолтой арга хэмжээ зохион байгуулж болдог байна. Далайн ёроолд янз бүрийн шүрэн мод, сонин хачин арал бий. Талбай дээрх далбааны хэлбэртэй дөрвөн цагаан майхан нь эртний соёлын улбаатай бөгөөд энд орчин үеийн шинэ дүр төрхийг хослуулсны нэгэн илэрхийлэл юм.



