solongonews
Өвөр Монголын Хөдөө аж ахуйн машин техникийн VII үзэсгэлэн Хөххотноо болж байна
2015-03-27 17:01
Үзэсгэлэн энэ сарын 28-ны өдөр болтол үргэлжилнэ.

3 дугаар сарын 26-28-ны өдрийг хүртэл ӨМӨЗО-ны Хөдөө аж ахуйн машин техникийг танилцуулах газар, ӨЗО-ны Хөдөө аж ахуйн машин техникийн нийгэмлэгээс хамтран зохион байгуулсан Өвөр Монголын Хөдөө аж ахуйн машин техникийн VII үзэсгэлэн Өвөр Монголын Олон улсын үзэсгэлэнгийн танхимд болж байна.

Үзэсгэлэнгийн талбайд Дүнфанхүн зэрэг дотоод гадаадын 289 нэртэй аж ахуйн нэгжүүд 2000 гаруй тариалангийн машин тоног төхөөрөмжийг хөдөө аж ахуйн машин техникийн үзэсгэлэнгийн бүс, мал аж ахуйн машин техникийн үзэсгэлэнгийн бүс, жимс жимсгэнийн мод бут тарьж ургуулах машин техникийн бүс болгон тус тус хуваан дэлгэн үзүүлж байна. 

Зохиогч: Э.Буянтогтох
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл