solongonews
Дэлхийн өгөгдлийн байгууллага Бээжинд нутагшлаа
2026-04-02 09:50
Дэлхийн өгөгдлийн байгууллага Бээжинд нутагшлаа

Дэлхийн өгөгдлийн байгууллага (WDO ) 03-р сарын 30-нд Бээжин хотноо албан ёсоор байгуулагдсан.

WDO нь юу хийдэг байгууллага вэ гэвэл түүний зорилго нь "Өгөгдлийн зөрүүг арилгах, өгөгдлийн үнэ цэнийг, дижитал эдийн засгийн хөгжлийг дэмжих" явдал юм. Товчилбол энэ нь өгөгдлийн саад бэрхшээлийг арилгах, өгөгдлийн ашиг тусыг дэлхийд ашиглах боломжийг олгох тухай байгууллага болох юм.

Өнөөдөр оюун ухааны хөгжил бүх дэлхийг хамарч байгаа бөгөөд өгөгдөл нь зүгээр нэг "тоонуудын цуваа" байхаа больж, аж үйлдвэрийн эрин үеийн газрын тос, цахилгаан эрчим хүчний нэгэн адил дэлхийн эдийн засгийг хөдөлгөгч гол үйлдвэрлэлийн хүчин зүйл болжээ. McKinsey-ийн тайланд 2025 он гэхэд хил дамнасан өгөгдлийн урсгал дэлхийн ДНБ-д 11 их наяд ам.долларын хувь нэмэр оруулна гэж таамаглаж байсан нь түүний мэдэгдэхүйц нөлөөг харуулсан болно.
Гэсэн хэдий ч дэлхийн өгөгдлийн засаглалын систем нь удаан хугацаанд хуваагдмал дүрэм журам, олон тооны саад бэрхшээл, жигд бус хөгжил зэрэгт нөлөөлөгдсөөр ирсэн. Улс орнуудын стандартуудын тогтворгүй байдал, хил дамнасан урсгалын саад бэрхшээл нь улс орон, бүлгүүдийн дунд дижитал ногдол ашгийн тэгш бус хуваарилалтыг бий болгосон байж, нэгдсэн мэргэжлийн платформ дутмаг байсаар ч ирсэн байна.

Шинэ эдийн засгийн үндэсний судалгааны хүрээлэнгийн үүсгэн байгуулагч Жү Кэли:

- WDO байгуулагдсан нь дэлхийн дижитал соёл иргэншлийн хөгжлийн үр дүн төдийгүй, одоогийн засаглалын асуудлыг шийдвэрлэх гол алхам болж, дэлхийн өгөгдлийн засаглал эмх замбараагүй өрсөлдөөнөөс системчилсэн засаглал руу шилжих шинэ үе шатыг тэмдэглэсэн юм гэж хэллээ.

Дата өгөгдөлийн үнэ цэнийг ухамсарлахын тулд дэлхийн хамтын ажиллагаа зайлшгүй шаардлагатай Энэ бол Дэлхийн өгөгдлийн Байгууллагын гол ач холбогдол юм. Энэ нь аль нэг улсын "хувийн нөөц" биш, харин дэлхийн хэмжээний зөвлөлдөх, хамтарсан бүтээн байгуулалт хийх, хуваалцах ашиг тусын олон нийтийн тавцан бөгөөд өгөгдлийн олон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, дэлхийн өгөгдлийн засаглалыг сайжруулах үнэ цэнэтэй тавцанг болох ажээ.

Энэхүү байгууллага эцэст нь Бээжинд нутагшихаар шийдсэн нь анхаарал татсан юм.
Яагаад Бээжин хотыг сонгосон бэ?
Хариулт нь үнэндээ маш энгийн: Хятад бол дижитал эдийн засаг, өгөгдлийн засаглалын төв бөгөөд Бээжин бол энэхүү төвийн гол хэсэг болох юм.

Хятадыг авч үзвэл, 2024 онд Хятадын дижитал эдийн засгийн цар хүрээ 59.2 их наяд юаньд хүрч, ДНБ-ий 43.8 хувийг эзэлжээ. 2025 оны эцэс гэхэд Хятадын интернэт хэрэглэгчдийн тоо 1 тэрбум 125 саяд хүрч, дэлхийд нэгдүгээрт орох бөгөөд дижитал дэд бүтэц, хэрэглээний хувилбарууд нь дэлхийд тэргүүлж байна.

Бээжин хотыг авч үзвэл, дижитал эдийн засгийн нэмүү өртөг нь 2025 онд 2.4 их наяд юаниас давсан нь 2020 онтой харьцуулахад бараг 60 хувь өссөн үзүүлэлт юм. 2025 оны дэлхийн дижитал эдийн засгийн жишиг хотуудын индексээр Бээжин хот бүх дэлхийн хоёрдугаарт жагссан.

Жү Кэли Дэлхийн өгөгдлийн байгууллагын төв байрыг Бээжинд байгуулсан нь Хятадын дижитал эдийн засгийн хүч чадал болон засаглалын чадавхыг олон улсын хамтын нийгэмлэг хамгийн өндөр түвшинд хүлээн зөвшөөрч байгаа явдал гэж үзэж байна.

Одоогийн байдлаар уг байгууллага нь дэлхийн 40 гаруй орныг хамарсан 200 гаруй гишүүнтэй болсон. Гишүүдийн тоонд аж ахуйн нэгж, их дээд сургууль, судалгааны төвүүд, олон улсын байгууллага, санхүүгийн байгууллагууд зэрэг олон төрлийн байгууллагуудыг хамарсан.

- Энэ нь Хятад улс нээлттэй байдал, хамтын ажиллагааг дэмжих томоохон орны хувьд хүлээх үүрэг хариуцлагыг тод харуулж байна гэж Жү Кэли хэлсэн байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл