
Дундад улсын умардын гол бүтээн байгуулж буй экологи хамгаалалтын ажлын хувьд Өвөр Монголын2014 онд хүрсэн ололт амжилт тод томруун харагдаж байна.
◆Тал нутгийн экологийн нөхөн олговрын механизмыг бүх талаар хэрэгжүүлсэн. Түүнчлэнүе шаттайгаар мал бэлчээрлэхийг зогсоох, бэлчээрийн өвс ургацын тэнцвэртэй байдлын механизмыг нарийн чанд хэрэгжүүлж, 26 хошуу шяньд тал нутгийн үндсэн бүтцийг тодорхойлох ажил хийн, тал нутгийг нөхөн сэргээсэн нийт хэмжээ 3.404 сая га талбайд хүрсэн байна.
◆Ойн бүсийн экологийн бүтээн байгуулалтын талбай 672 мянган га-д хүрсэн. Харин гол хүчин зүйл болох бүс болон ногооруулсан талбай 139.3 мянгад хүрч, 433.3 га газрын хөрсний элэгдлийг зогсоов.
◆Байгаль орчны нөхөн сэргээлтийн “Зуун өдрийн аян”-ыг зохион байгуулсан. Тогтсон хугацаанд байгаль орчны холбогдолтой 184 томоохон асуудлыг шийдвэрлэж, 469 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоогоод байна.
◆Агаарын бохирдлын эсрэг арга хэмжээ болон APEC чуулга уулзалтын хугацаанд цэвэр агаар сэргээх ажлыг эрчимжүүлэн, аж үйлдвэрүүдийн бохирдлыг арилгах ажлыг идэвхжүүлэв. Улмаар урсгал усны бохирдол, хүнд металын бохирдлыг арилгахын зэрэгцээ гол ажил болох бүс нутгийн байгаль орчныг нөхөн сэргээхэд ихэд анхаарч ажиллав. Аж ахуйн нэгжийн ДНБ-ний эрчим хүчний хэрэглээ болон нүүрстөрөгчийндавхар ислийн ялгаруулалтыг тус тус 3.9 хувь, 5 хувиар бууруулан, “15 дугаар 5 жил”-ийн төлөвлөлтий дагуу эрчим хүчийг хэмнэн нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалтыг багасгах зорилто бүхий ажлаа төлөвлөсөн хугацаанаас нэг жилийн өмнө хэрэгжүүлэв.
Сорилт, боломж хоёр зэрэгцэн орших нь
【Одоогийн байдалдаа бодитоор хандахуй】
◆ Бодит байдлаас харахад Өвөр Монголын байгаль орчин маш эмзэг хэврэг байна. Нөөц баялгийн олборлолт, эрчим хүчний хэрэглээний байгаль орчинд үзүүлж буй нөлөө, дарамтыг богино хугацаанд шийдэхэд төдийлэн амаргүй.
◆Өвөр Монголын байгаль орчин ашиглалтын асуудалд хэмжээ хязгаарлалт хийх, байгаль орчны асуудалтай холбогдох ажлуудыг яаралтай хийх хэрэгтэй.
【Бодит боломж】
◆Байдал: Төв Хорооноос хүндэтгэн үзэхийн зэрэгцээ Өвөр Монголын хэмжээнд санал бодлоо нэгтгэж, бүх нийгмийн байгаль орчны тухай ойлголтыг ерөнхийд нь гүнзгийрүүлэн, Өвөр Монголын байгаль орчин хамгааллын талаарх шинэ хэв байдлыгид бүрдүүлж байна.
◆Цаг хугацаа, орон зай, нөхцөл байдал: Эдийн засгийн хөгжлийн шинэ хэв байдлын дор өсөлтийн хурдны дээд хурдыг дунд хурд болгож, хөгжлийн төвшнийг дунд, доод төвшнөөс дунд дээд болгон сайжруулах, үйлдвэрлэлийн шинэчлэлийг эрчимжүүлснээр байгаль орчныг сайжруулах. Түүнчлэнэкологийг нөхөн сэргээх нөхцөл бололцоо бий болгож, он удаан яригдаж буй байгаль орчны асуудлыг шийдсвэрлэснээр цаг хугацаа, орон зайн хувьд ч нөхцөл бололцоог илүү нээж өгч байгаа юм.
Байгаль орчин хамгаалалд шинэ стандартын хатуу хязгаарлал, хяналт хийж, албадлагын чанартай хөгжлийн загвар болон үйлдвэрлэлийн бүтцийг өөрчлөн, мөн байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийн хөгжлийг эрчимжүүлж, эдийн засгийн өсөлтийн шинэ цэг бий болгохнөхцөл боломжбүрдүүлж өгчээ.
◆Хууль зүйн баталгаа: Шинэ “Байгаль орчин хамгааллын хууль”-ийг бүх талаар хэрэгжүүлж, байгаль орчны зохицуулалтыг идэвхжүүлэхэд туслахуйц ашигтай хууль зүйн орчин бүрдүүлж өгсөн.

Энэ жилийн зорилго, үүрэг хариуцлага бүгд тодорхой
Өвөр Монголын экологийн өнөөгийн байдал ямар байх нь Өвөр Монголын нийт үндэстэн ард түмний ахуй амьдрал, хөгжилтэй холбогдохоор барахгүй хойд, зүүн хойд, баруун хойд болон Дундад улсын экологийн аюулгүй байдалтай нягт холбоотой. Шинэ сэдэв, шинэ боломжид хандуулан, умард хязгаарын экологийн аюулгүй байдлын халхавчийг бий болгохын тулд 2015 оноос Өвөр Монголын хувьд зорилго үүрэг, хариуцлагаа тодорхой, бодитойгоор тогтоосон байна.
Экологи, байгаль орчин хамгаалал:
◆Тал нутгийн экологи хамгаалал: Тал нутгийг хамгаалах механизмыг нарийн чанд хэрэгжүүлж, мал бэлчээрийн тэнцвэртэй байдал болон үе шаттайгаар мал бэлчээрлүүлэхийг зогсоох, бэлчээрийг чөлөөлөх, сэлгэн маллах зэрэг арга хэмжээ авч байна. Тал нутгийн экологийн нөхөн сэргээлтийн шагнан урамшуулах бодлого зохицуулалтыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, тал нутгийн нөхөн сэргээлтийн талбайг 2.667 сая талбайгаас дээш байлгахыг батална.
◆Ойн бүсийн экологи хамгаалалт: Ой мод хамгаалах, Бээжин, Тяньжиний салхи, элсний эх үүсвэрийг арилгах зэрэг экологийн гол чухал төслийн ажлуудыг сайн гүйцэтгэх. Тэрчлэн ойн бүсийн экологийн бүтээн байгуулалтын талбайг 666.7 мянган га, ногоожуулах зүлэгжүүлэлтийн талбайг 133.3 мянган га-д хүргэнэ.
◆Хөрсний элэгдлийг засан сэргээх нь: Ус, хөрсний нөөцийн хамгаалалтыг сайжруулж, 433.3 мянган га талбай ус, хөрсний элэгдлийг засан сэргээнэ.
◆Бусад экологи хамгаалалт: Хөлөннуур, Улаансухай зэрэг газруудыг нөхөн сэргээх төслийг үргэлжлэн хэрэгжүүлэх. Байгаль орчин хамгаалах бүс, экологийн бүс буюу намгархаг газар, зэрлэг амьтан ургамлыг хамгаалж, ой, элс, өвсний үйлдвэрийг эрчимтэй хөгжүүлнэ.

Байгаль орчны нөхөн сэргээлт:
◆Урьдчилан сэргийлэх: Агаар, ус, хөрс болон хүнд металын бохирдлоос урьдчилан сэргийлэх ажлыг идэвхжүүлэн, гол асуудал болох бохирдол бууруулах төслийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх. Улмаар байгаль орчны бохирдлыг гуравдагч талаас нь арилгах загвар болон байгаль орчин хамгааллын сан байгуулах ажлыг түлхүү дэмжих. Иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөхүйц байгаль орчны асуудлыг бодитоор шийдвэрлэнэ.
◆Нөхөн сэргээлт: Байгаль орчны нөхөн сэргээлт болон хууль хэрэгжилтийг эрчимжүүлж, байгаль орчны хууль зөрчих зохисгүй үйл ажиллагааг “Үл тэвчинэ”.
◆Эрчим хүч хэмнэх, хэрэглээг багасгах: 10 гол хүчин зүйл буюу эрчим хүч хэмнэх төслийн ажлыг идэвхжүүлэн, гол гол салбарууд, аж ахуй нэгжүүдийн эрчим хүчний хэт их хэрэглээг багасгах техникийн шинэчлэлийг эрчимжүүлж, нүүрстөрөгчийн хийн ялгаруулалт, нүүрстөрөгчийн солилцооны системийг бий болгох, нүүрстөрөгчийн ялгаруулалтаараа бага жишиг хотуудын бүтээн байгуулалтыг дэмжин, хоцрогдсон үйлдвэрүүдийг зогсооно.
◆Нөөц баялгийн ашиглалт: Хөдөө аж ахуйн цэвэр үйлдвэрлэл, аж үйлдвэрийн дахин боловсруулах туршилтын төсөл болон жишиг үзүүлэх баазын бүтээн байгуулалтыг дэмжиж, нөөц баялгийн ашиглалтын төвшинг дээшлүүлнэ.
◆Усны нөөцийн хамгаалалт: Усны нөөцийн менежментийн механизмыгсайтар хэрэгжүүлэн, газар доорх усыг хэмнэн хамгаалах ажлыг идэвхжүүлнэ.
◆Уул уурхайн нөхөн сэргээлт: Уул уурхайн геологийн орчин, геологийн гамшиг, нүүрсний орд газрын гол бүс, аюултай бүсийн орчны нөхөн сэргээлтийг сайжруулна.
Системийн бүтээн байгуулалтыг ахиулах нь:
◆“Хасах хууль”-ийг сайн хийх: Хамгийн дээд хэмжээгээр экологийн хөрөнгийг нэмэгдүүлж, байгаль орчин хамгааллын ажилд зарцуулах зээлийн хэмжээг багасгана.
◆Улаан шугам: Үндсэн үйл ажиллагааны бүс байгуулах жишиг цэгийг үргэлжлүүлэн хөгжүүлж, экологийн улаан шугам болон тал нутгийн үндсэн улаан шугамыг тогтооно.
◆Гурван чухал зүйл: Байгалийннөөцийнтайланбэлтгэх, удирдах ажилтнууд байгалийн нөөц хөрөнгийн бүртгэл гаргах, экологийн хохирлын хариуцлагыг хянаж нэхэмжлэх механизм зэрэг гурван чухал үүргийг биелүүлнэ.
Системийг сайжруулах: Нөөц ашигласны нөхөн олговор болон экологийн нөхөн сэргээлтийн шагнан урамшуулах механизмыг нарийн чанд хэрэгжүүлж, экологийн соёл иргэншлийн шаардлагатай үнэлгээ, зорилго, бодлого зохицуулалтын системийг сайжруулна.
