solongonews
Дундад улсын Зүүн хойд Азийн яармаг нь хамтын ажиллагааны шинэ хэв байдлыг бий болгоно
2015-04-04 10:32
10 дахь удаагийн Дундад улсын зүүн хойд Азийн яармаг нь “Харилцан итгэлцэх бөгөөд нээлттэй, хамтын хөгжлийг хайх, зүүн хойд Азийн хамтын ажиллагааны шинэ хэв байдлыг бий болгох”-оор гол сэдэв болгож, 2015 оны 9 дүгээр сарын 1-6 хооронд Чанчүнь хотын Олон улсын үзэсгэлэнгийн төвд болох гэж байна.

 Уг яармаг нь  ажил хэрэгч өндөр бүтээмжтэй байж, үзэсгэлэнгийн тэнхим 9 болон 5 удаагийн индэр, эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа 22 талбар, хүмүүнлэгийн харилцааны хурал 5 удаагийн арга хэмжээ зохион байгуулахаар төсөвлөж байна. Гадаад дотоодын 10 мянган бизнесмен ба зүүн хойд Азийн олон улс орны эдийн засаг худалдааны төлөөлөгчид, дэлхийн холбогдох улсын орны удирдах хүмүүс оролцох болно.
      2005 оноос эхлэн зохион байгуулагдсан Дундад улсын зүүн хойд Азийн яармаг нь ес дэх удаагаа амжилттай зохион байгуулагдаж, дэлхийн 130 гаруй улс орны 520 мянган бизнесмен оролцсон ба худалдааны өртөг 6.9 тэрбум ам. долларт хүрчээ. Тэрчлэн зөвхөн 4-9 дэх удаагийн яармаг нь 1581 төсөлд  хамтын ажиллагааны хэлэлцээр тогтсон бөгөөд 10 жилийн хугацаанд 1 триллион юаний хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан түүхтэй юм байна.  Мөн яармаг нь зүүн хойд Азийн 6 орон оролцдог дэлхийд нээлттэй ерөнхийлсөн яармаг болно.
     2015оны 4 дүгээр сарын 2-нд  зүүн хойд Азийн яармагийн гүйцэтгэх хорооны орлогч дарга Жао Чянхуа, Чанчүнь хотноо 10 дахь удаагийн Дундад улсын зүүн хойд Азийн яармагийн бэлтгэл ажлын байдлыг танилцуулсан байна.

 

Найруулагч: Улаанаа
Эх сурвалж : /Синхуй агентлаг/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл