Цагаан сарын хугацаанд Лондонгийн нүд, Дубай дахь Бурж Халифа, Сиднейн дуурийн театр тэргүүтэй арвин түүхтэй, эртний дурсгалт олон алдартай барилгыг улаан дэнлүү болон бусад Цагаан сарын уур амьсгалыг төрүүлэхүйц эд зүйлсээр чимэглэн гоёсноос харахад тус баярт олон улсад ямар их ач холбогдол өгдөг нь илт байлаа.
Хятадын Цагаан сарын уламжлалт улаан өнгө нь мөн Италийн Милан хотын гудамжийг чимээд амжив. Милань дахь Хятад хороололд улаан дэнлүүг өндөрт өлгөж, Цагаан сар, морин жилийн сэдэвчилсэн чимэглэлээр чимэглэгдсэн нь сар шинийн халуун дулаан уур амьсгалыг мэдрүүлнэ. Орон нутгийн иргэд болон жуулчид энд ирж, хоол унд зооглон, Цагаан сарын уран бичлэг бичиж, цаасан хайчилбар урлах зэргээр Хятадын уламжлалт соёлтой танилцав.
Энэ жилийн хувьд Бразилын алдарт Карнавал наадам, Хятадын Цагаан сартай зэрэгцэн тохиов. Ийнхүү гайхалтай Карнавал наадамд Хятадын сар шинийн өвөрмөц өнгө аяс нэмэгдсэн юм.
02-р сарын 16-нд Бразилийн зүүн хойд хэсэгт орших Пернамбуко мужийн Ресифе хотын түүхэн хуучин хотын дүүрэгт карнавал наадам болов. Тоглолтын үеэр алтан хувцастай хүмүүс "алтан луу" тоглуулж, үзүүлбэрт Хятадын Цагаан сарын элементүүдийг оруулан, Бразилийн ард түмэнд Хятадын Цагаан сарын мэндчилгээг хүргэлээ. Оролцогч Мария Оливейра:
- Хятадын Цагаан сар болон карнавалын хослол маш гайхалтай санагдсан. Энэ үйл ажиллагаа нь хоёр улсын соёлын солилцоо, харилцаанд маш чухал ач холбогдолтой гэж хэлэв. Ресифе дахь Хятадын цагаач иргэдийн холбооны захирал Лу Гонжун:
- Энэ жил Хятад-Бразилийн соёлын жил. Хятадын Цагаан сар, Бразилийн Карнавалтай хамт тохиосон. Энэхүү соёлын солилцоо нь илүү олон Бразилчуудад Хятадын соёлын сэтгэл татам байдлыг мэдрэх боломж олгож, Хятад, Бразилийн ард түмний хоорондын нөхөрлөлийг тасралтгүй бэхжүүлэх болно гэж хэлэв.
Хятадын Цагаан сараар маш олон зан үйлийн ёслол болдог төдийгүй цаг үетэйгээ хөл нийлүүлсэн баяр ёслол юм. Наньжин хотод амьдардаг Малайзын иргэн, Хятад анагаах ухааны эмч Лю Минхань энэ жилийн Цагаан сараар Хятадад үлдэхээр шийджээ. Тэрээр Цагаан сарын бүх уламжлалт ёс заншлыг гүйцэтгэн, хос уянга наах, мөнгөтэй улаан дугтуй өгч, сар шинийн гала тоглолт сонирхон, салют үзэж өнгөрүүллээ. Тэрээр:
- Сүүлийн жилүүдэд Хятадад амьдраад AI зэрэг шинэ зүйлтэй ойртсон. Энэ Цагаан сараар миний хувьд олон зүйлийг сурч мэдлээ. Бүгдэд эрүүл энхийг хүсье, сар шинийн мэнд хүргэе гэж хэлэв.
Цагаан сар бол Хятадын дэлхийд дэвшүүлсэн соёлын урилга юм. Морин жилийн эхний өдөр Хятад улс Канад, Их Британийн энгийн паспорт эзэмшигчдэд визгүй зорчих бодлого хэрэгжүүлэв. Энэ нь Хятадын нэг талын визгүй урилгыг 50 оронд хүргэж байгаа үйл хэрэг болно.
Визгүй зорчих орнуудын тэлэлт, гадаадад гарах татварын буцаан олголтыг оновчтой болгох, шинэчлэх, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр идэвхтэй сурталчлах зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр "Хятадад цагаан сар тэмдэглэх" нь гадаадын интернет хэрэглэгчдийн дунд шинэ чиг хандлага болжээ.
Цагаан сарын үеэр Гуандүн мужийн Фөшань хотод "Биет бус соёлын өв + хоол хүнс" зэрэг шинэлэг арга хэмжээ зохион байгуулж, олон тооны гадаадын жуулчдыг татсан байна. Ши Ванлүнгийн зуух барих, шатаах үйлдлээс үүдэлтэй "Сар шинийн ёс заншил" онцгой алдартай байв. Жуулчид хөтөчтэй хамт "Түлээ нэмэх" заншлыг сурч, орон нутгийн аялгуутай хошин үгсээр шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ. Өмнөд Африкийн нэгэн жуулчин сэтгүүлчдэд хандан:
- Энд ирснээр би Хятадын соёлын утга учрыг үнэхээр ойлгох болсон. Бид мөн Хятадын керамик эдлэл хэрхэн хийгддэгийг харсан. Тэр ч байтугай өөрсдөө чансаатай керамикаар хийх боломжтой болсон нь маш ховор туршлага гэж хэлэв. Шэньжэний хилийн хамгаалалтын ерөнхий газрын Шэньжэний нисэх онгоцны буудлын хилийн шалган нэвтрүүлэх газрын ажилтан Сү Шяоюнь:
- Манай улс хилээр орж, гарах бодлогыг байнга оновчтой болгож байгаа бөгөөд гадаадын жуулчид Хятадад аялахаар олноороо ирж байна гэж хэллээ.
Ши-Ань дахь хотын хэрмийн дэргэд болсон өнгөт дэнлүүний баяр, Линнань арслант бүжгийн бөмбөрийн чимээ, Хятадын зүүн хойд нутгийн хөдөө тосгоны халуун ханзанд тухлан сууж гэр бүлээрээ хамт наргих зэргээс гадаадын жуулчид жинхэнэ Цагаан сарын зан заншлыг мэдэрч, баяр хөөрийг эдэллээ.
Энэхүү эртний хэрнээ эрч хүчтэй баярын уур амьсгал дэлхийг нөлөөлж, Хятадын аялал жуулчлал дэлхийн анхаарлыг татаж байна.


02-р сарын 16-ны орой Их Британийн нийслэл Лондон хотод жүжигчид улаан гэрлээр гэрэлтсэн “Лондонгийн нүд”-ний өмнө арслант бүжиг сонирхууллаа.
Шиньхуа агентлаг нийтлэв (Зургийг Стивен Чен)

02-р сарын 12-нд Австралийн Сиднейн дуурийн театрт Хятадын Цагаан сарын баярыг тэмдэглэв
Зургийг Шиньхуа агентлагийн сэтгүүлч МА ПИН

02-р сарын 16-нд уран бүтээлчид Бразилийн зүүн хойд хэсэгт орших Пернамбуко мужийн төв Ресифе хотод болсон карнавалын наадамд оролцов.Шиньхуа агентлаг нийтлэв
Зургийг: ЖӨҮ ЮНХҮЙ

02-р сарын 17-нд Дүнюэ сүмийн хуралд арслант бүжиг гадаадын зураглаачдын анхаарлыг татлаа
Зургийг: Шиньхуа агентлагийн сэтгүүлч ЧЭН ЖҮНХАО

02-р сарын 20-нд хүмүүс Жянсү мужийн Жюйрүн хотын Баохуашань үндэсний ойн цэцэрлэгт хүрээлэнд Сычуань дуурийн тоглолтыг сонирхов
Шиньхуа агентлаг нийтлэв (Зургийг: ЖҮН ШЮЭМАНЬ)

02-р сарын 19-нд уран бүтээлчид Сычуань мужийн Бажүн хотын слортын талбайд төмөр цэцгийн үзэсгэлэн үзүүлэв Шиньхуа агентлаг нийтлэв (Зургийг: ФҮ ХАЙШЮЙ)
