solongonews
Монгол анагаах сувилагч нарт зориулсан сургалт эхлэв
2026-04-13 12:29
Монгол анагаах сувилагч нарт зориулсан сургалт эхэллээ

“Бүс ба Зам” төслийн хүрээнд 04-р сарын 14-ний өдөр Монгол эмнэлгийн сувилагч нарын ур чадварыг хөгжүүлэх, Монгол анагаах ухааны сувилах ур чадварыг дээшлүүлэх олон улсын сургалтын нээлтийн ёслол Хөххотноо болов.

Тус сургалт нь “Бүс ба Зам” санаачлагын хүрээнд зохиогдож буй бөгөөд Монгол анагаах ухааны сувилагч нарын ур чадварыг хөгжүүлэх олон улсын сургалтын хөтөлбөрийн дагуу БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн яамны дэмжлэгтэйгээр болж буй юм. Монгол уламжлалт анагаах ухааны хүний нөөцийг бэхжүүлэх, залуу мэргэжилтнүүдийг чадавхжуулах, мэдлэг, туршлага хуваалцаж буй энэхүү сургалтад Монгол Улсын 20 гаруй эмч сувилагч оролцож, хоёр долоо хоногийн хугацаанд Өвөр Монголын Олон улсын Монгол эмнэлгийн нэрт эмч, сувилагч нар  сургалтанд хичээл заана. 

Найруулагч: Ц.УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж : СОЛОНГО
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл