4 дүгээр сарын 16-ны үдээс өмнө10 цагт Хөххотын Үндэстний Дээд Сургуулийн эрэгтэй хөл бөмбөгийн баг болон Өвөр Монголын Эдийн Засаг Аж Ахуйн Их Сургуулийн эрэгтэй хөл бөмбөгийн багийн хоорондох өмнө 1/4 шийдвэрт тэмцээн Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн хөл бөмбөгийн талбайд болов.

Тэмцээн ширүүн өрсөлдөөнтэй болж, Хөххотын Үндэстний Дээд Сургуулийн баг дээр доор хагас талбарт тус тус нэг бөмбөг оруулж, Өвөр Монголын Эдийн Засаг Аж Ахуйн Их Сургуулийн багийг 2:0 харьцаагаар ялж, Өөртөө Засах Орны сургуулийн хүрээний багийн “Тэргүүлэгчийн нэрэмжит” хөл бөмбөгийн тэмцээний сонголт уралдааны эхний 4 нэг болов.

Ийнхүү Өөртөө Засах Орны сургуулийн хүрээний багийн “Тэргүүлэгчийн нэрэмжит” хөл бөмбөгийн тэмцээний сонголт тэмцээний эхний 4 тодорчээ. Эхний 4-т Хөххотын Үндэстний Дээд Сургуулийн эрэгтэй хөл бөмбөгийн багаас гадна Өвөр Монголын Үндэстний Их сургууль, Өвөр Монголын Тариалангийн Их Сургууль болон Өвөр Монголын Их Сургуулийн эрэгтэйн хөл бөмбөгийн багууд тодорчээ.
4 дүгээр сарын 17-ны өдөр Хөххотын Үндэстний Дээд Сургуулийн эрэгтэй хөл бөмбөгийн анги Өвөр Монголын Их Сургуулийн эрэгтэй хөл бөмбөгийн багтай хагас шийдвэрт тэмцээнд оролцох эрхийн төлөө тоглох болно.
