Дундадын 4G хэрэглэгчид 160 саяд хүрэв
2015-04-29 14:41
4 дүгээр сарын 28-нд Аж үйлдвэрийн яам болон Мэдээллийн яамнаас мэдээлснээр, энэ оны 3 дугаар сарын эцсийн байдлаар, Дундад улсын гар утас хэрэглэгчид 1 тэрбум 290 саяд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 3.6 хувиар нэмэгджээ.

Үүнд: 4G хэрэглэгчид 1 дүгээр улиралд 60 саяд хүрч, Дундад улсын 4G хэрэглэгчид нийт 160 саяд хүрсэн байна.
Аж үйлдвэрийн яам болон Мэдээллийн яамны холбооны хөгжлийн хэлтсийн дарга Вэнь Кү: -1 дүгээр улиралд үндсэн цахилгаан холбооны үйлчилгээний орлого 276 тэрбум 900 сая юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 2.9 хувиар нэмэгдэж, нэмүү өртгийн цахилгаан холбооны аж ахуйн орлого 88 тэрбум юаньд хүрч 18.5 хувиар нэмэгджээ.
Гар утасны хувьд 4G хэрэглэгчид огцом нэмэгдэн, энэ оны 3 дугаар сард л гэхэд 23 сая 880 мянгаар нэмэгдсэн байна. Оны эцэс гэхэд Дундад улсын 4G хэрэглэгчид 250 саяд хүрэх хандлагатай байна гэжээ.
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх
