solongonews
Хятад улсын бие даан бүтээсэн “нисдэг ачааны автомашин” HH-200 анхны туршилтын нислэгээ хийлээ
2026-04-15 17:46
Хятад улсын бие даан бүтээсэн “нисдэг ачааны автомашин” HH-200 анхны туршилтын нислэгээ хийлээ

Хятадын Нисэхийн аж үйлдвэрийн корпорациас 04-р сраын 15-нд мэдээлснээр, Хятад улсын бие даан судлан бүтээсэн “нисгэгчгүй нисдэг ачааны автомашин” HH-200 арилжааны агаарын тээврийн нисгэгчгүй систем саяхан Шааньшигийн Пүчэн хотод анхны нислэгийн туршилтаа амжилттай хийж дуусгалаа.

Энэ удаагийн анхны нислэг 22 минут үргэлжилсэн бөгөөд нислэгийн явцад бүх систем, тоног төхөөрөмж хэвийн ажиллаж, нисэх төхөөрөмжийн тэнцвэр, байрлал тогтвортой байсан байна. Мөн урьдчилан төлөвлөсөн бүх нислэгийн даалгаврыг саадгүй биелүүлж, анхны туршилт бүрэн амжилттай болсон гэж мэдээллээ.

HH-200 нь нисгэгчгүй нисэх төхөөрөмж болон газрын удирдлагын системээс бүрдэх бөгөөд хамгийн их ачаа тээвэрлэх хэмжээ 1.5 тонн, хамгийн их нислэгийн зай 2360 километр, стандарт ачааны хэсгийн багтаамж 12 шоо метр байна. Мөн хэрэгцээнээс шалтгаалан ачааны хэсгийн багтаамжийг 14–18 шоо метр хүртэл өргөтгөх боломжтой аж.

Тус төхөөрөмж нь шууд нэвтрэх нам түвшний ачааны хэсгийн хийцтэй тул энгийн сэрээт ачигчтай саадгүй холбогдож, хоёр хүн 5 минутын дотор ачилт, буулгалтын ажлыг гүйцэтгэх боломжтой.

Мөн HH-200 нь орчны нөхцөлд дасан зохицох өндөр чадвартай бөгөөд богино зурваст нисэх, өндөр уулын бүсэд ажиллах, цаг агаарын төвөгтэй нөхцөлд үүрэг гүйцэтгэх боломжтой.

Цаашид тус төхөөрөмжийг онцгой байдлын авран туслах ажиллагаа, агаарын зайнаас тандах судалгаа, газар тариалан болон ойн ургамал хамгааллын салбарт ашиглахаар төлөвлөсөн байна.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл