solongonews
Мянган жилийн түүхтэй шавар байшин
2026-03-06 17:27
Мянган жилийн түүхтэй шавар байшин

 

"Би энэ жил 73 нас хүрч байгаа тул Шавар байшингийн сэргээн засварлах бүх үйл явцад оролцоход надад хэцүү болж  байна. Гэхдээ хэрэв миний шавь нар ямар нэгэн зүйл хийхээ мэдэхгүй бол би газар дээр нь зааварчилгаа өгч, үзүүлбэр үзүүлэх болно" гэж шавар байшингийн барилгын техникийн үндэсний биет бус соёлын өвийг өвлөн авсан төлөөлөгч Шюй Соншэн хэлэв. Түүний хэдэн арван жилийн турш хийсэн ур чадварын талаар ярихадаа урам зоригоор дүүрэн байв.

р сарын 4-нд, Төрийн зөвлөлийн мэдээллийн албанаас зохион байгуулж, Фужянь мужийн Намын хорооны суртал ухуулгын хэлтсээс хэрэгжүүлсэн "Аз жаргалтай Хятад орныг мэдрэх нь" сэдэвт Фужянь муж дэх аяныхан Фужянь мужийн Лонянь хотын Ёндин шавар байшинуудад болж,  Дэлхийн өвийн дурсгалт газар болох "Фүжяний шавар байшин"-ийн сэтгэл татам байдлыг мэдрэх боломжийг олгосон юм.

Шюй Соншэн арван дөрвөн настайдаа сургуульд сурч байхдаа чөлөөт цагаараа ааваасаа шавар байшингийн барилгын техникийг сурч эхэлсэн. Сүүлийн тавин жилийн хугацаанд Шюй Соншэн хэдэн арван шавар байшин барих, сэргээн засварлах ажилд оролцсон. Ёндин Шавар байшинууд нь Шюй Соншэн зэрэг орон нутгийн мэргэжлийн барилгачдаас гадна бараг бүх айл гэр үе дамжин шавар байшингийн өдөр тутмын засвар үйлчилгээнд оролцож, Дэлхийн өвийн "жинхэнэ өнгийг" хадгалсаар ирсэн.

Фужяний шавар байшингийн аялал жуулчлалын хөгжлийн ХХК-ийн дарга Лу Цивэй сүүлийн жилүүдэд Ёндин дүүрэг "хамгаалалтыг нэн тэргүүнд тавьх, менежментийг бэхжүүлэх, үнэ цэнийг судлах, үр дүнтэй ашиглах, соёлын дурсгалт зүйлсийг эрч хүчтэй болгох" шаардлагын дагуу шавар байшин (шороон барилга)-ыг хамгаалах, сэргээн засварлах ажлыг тасралтгүй хийж байгаа талаар танилцуулав. Одоогийн байдлаар Жичинлоу байшин, Жэньфулоу байшин, Шизелоу байшин, Яньшянлоу байшин, Ченчилоу байшин, Цяофулоу байшин зэрэг хэд хэдэн шавар байшингийн хамгаалалт, сэргээн засварлах төслүүд бүрэн дуусч, ажилтнуудыг соёлын дурсгалт зүйлсийг хамгаалах ажлиыг тогтмол зохион байгуулж байна.

Фужяний шавар байшин бол Хятадын уламжлалт орон сууцны үнэт эрдэнэс бөгөөд ихэвчлэн дугуй эсвэл дөрвөлжин барилгууд байдаг. Ёндин хотод одоогоор 20,000 гаруй шавар байшин байдаг бөгөөд хамгийн эртний нь 1,200 гаруй жилийн түүхтэй юм. 2008 оны 7-р сард Ёндин шавар байшинаар  гол болсон "Фүжяний шавар байшин"-г Дэлхийн өвийн хорооны 32 дахь чуулганаар Дэлхийн өвийн жагсаалтад албан ёсоор бүртгүүлсэн билээ.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл