
Бээжингийн Шинжлэх ухаан, технологийн зөвлөл, Нийслэлийн Шинжлэх ухаан, технологийн инновацийн нэгдсэн холбоо саяхан мэдэгдэхдээ, Бээжин хот энэ онд багтаан "Нийслэлийн инновацийн нэгдсэн холбоо"-ны 6000 шахам байгууллагад найдаж, "Бээжин, Тяньжинь, Хэбэйгийн хамтдаа шинийг бүтээх ажлын зөвлөл"-ийг эмхлэн байгуулж, улмаар зам, эрчим хүч хэмнэх, хүрээлэн буй орчныг хамгаалах зэрэг салбарт туршин хэрэгжүүлж, бүс нутгийн хэмжээнд хамдтаа шинийг бүтээхийг нэмэгдүүлэхийг удирдаж, давтагдуулан ашиглаж болох хэлбэрийг эрэлхийлэх болно.
Бээжин хотын Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн дарга Янь Ао-шуан, "Нийслэлийн инновацийн нэгдсэн холбоо" бол нийслэлийн шинжлэх ухаан, технологийн тогтолцооны өөрчлөлтийн эерэг эрэлхийлэл юм. Цаашид хоёр талын санаачилгатай ерөнхий уялдаа холбоог сайжруулж, Бээжин хотын бүх Хятадын шинжлэх ухаан технологийн инновацийн төв болсон үүрэг чадварыг ашиглах болно гэжээ.
2014 оны сүүлч хүртэлх байдлаар, "Нийслэлийн инновацийн нэгдсэн холбоо" дотроо 81 гишүүн холбоо, 5907 гишүүн байгууллагатай болсон юм. Шинэ үеийн мэдээллийн технологи, шинэ материал, эрчим хүч хэмнэх, хүрээлэн буй орчныг хамгаалах, био эм бэлдмэл зэрэг стратегийн шинэ аж үйлдвэрийн салбарыг хамарч байна.
