
Дундад, Монгол хоёр орны эдийн засаг худалдааны харилцаанд түлхэц өгч, бизнес эрхлэгчдийн хооронд мэдээллийн солилцоо, хөрөнгө оруулалт, худалдаа хамтын ажиллагааны хөгжлийн чиг хандлагад үндэслэн “БНДАУ-ын Шинэ Техник Технологи, Бараа Бүтээгдэхүүн 2015” үзэсгэлэн худалдаа 2015 оны 4 дүгээр сарын 2-4-ний өдрүүдэд Улаанбаатар хотын Мишээл Экспо төвд зохион байгуулагдав. Энэ жилийн хувьд хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа уг томоохон үзэсгэлэн худалдааг Монгол, Өвөр Монголын бизнес хөрөнгө оруулагчдын холбоо болон Их аян өргөө ХХК, Монголын ажил олгогчдын эздийн нэгдсэн холбоо хамтран зохион байгуулав. Арга хэмжээнд уул уурхай, газар тариалан, барилга угсралт, тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл, эмнэлэг, зам засвар, эрчим хүчний салбаруудын техник хэрэгсэл, тоног төхөөрөмжүүдийг дэлгэн үзүүлэв.
