solongonews
Өвөр Монголын чөлөөт худалдааны бүсийг албан ёсоор батлав
2026-04-17 11:39
Өвөр Монголын чөлөөт худалдааны бүсийг албан ёсоор батлав

4200 гаруй километр хилийн шугам, 20 нээлттэй боомт, хуурай замын ачаа тээврийн хэмжээ зэргээрээ олон жил дараалан улсын хэмжээнд тэргүүлсэн байна. 2026 оны хавар Хятад (Өвөр Монгол)-ын чөлөөт худалдааны туршилтын бүсийг албан ёсоор баталсан нь Өвөр Монголын хөгжлийн түүхэн дэх онцгой үйл явдлын эхлэл болсон гэж үзэж болно. Энэ нь умард хилийн бүсэд Орос, Монголын аль алинд нь нээлттэй анхны чөлөөт худалдааны бүс бөгөөд Хятад улсын 23 дахь чөлөөт худалдааны бүс юм.

“Хятад (Өвөр Монгол)-ын чөлөөт худалдааны туршилтын бүсийн ерөнхий төлөвлөгөө” (цаашид “Ерөнхий төлөвлөгөө” гэх)-г баталснаар Хөх хот, Манжуур, Эрээн хот зэрэг гурван том бүсийг хамарсан, 119.74 хавтгай дөрвөлжин километр талбай бүхий шинэ нээлттэй өндөрлөг бүс эх орны хойд хилийн бүсэд хурдацтай хөгжиж байна.

“Ерөнхий төлөвлөгөө”-ний дагуу гурваас таван жилийн хугацаанд шинэчлэл, судалгаа хийсний үндсэн дээр Өвөр Монголын чөлөөт худалдааны бүс нь хөрөнгө оруулалт, худалдаанд таатай орчин бүрдүүлсэн, инновацын экосистем сайтай, давуу тал бүхий салбарын төвлөрөлтэй, олон улсын идэвхтэй солилцоотой өндөр түвшний чөлөөт худалдааны бүс болох зорилготой байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Өвөр Монголын өдрийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл