solongonews
Ли Кэчян Ази-Африкийн хууль зүйн зөвлөлдөх байгууллагын жил тутмын 54 дэх чуулганы нээлтэд оролцоно
2015-04-08 09:04
Дундад улсын ерөнхий сайд Ли Кэчян Ази-Африкийн хууль зүйн зөвлөлдөх байгууллагын жил тутмын 54 дэх чуулгад оролцсон нь

 

 

 

 

 

 

 

 

 

   

Ази-Африкийн хууль зүйн зөвлөлдөх байгууллагын жил тутмын 54 дэх чуулга 4 dwgeer сарын 13-аас 17-ны өдрүүдэд Бээжинд зохиогдоно. Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян уг чуулганы нээлтийн ажиллагаанд оролцож, тусгай сэдэвт итгэл тавих тухай ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь-ин 7-ны өдрийн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ.

    Энэ оны чуулганаар "Бандунгийн хурлын 60 жилийн ойг тэмдэглэх" тусгай хурал, "НҮБ-ын дүрэм болон дэлхийн 2 дугаар дайны дараах олон улсын дэглэм" семинар зэргийг ажиллуулах юм байна.

    Ази-Африкийн хууль зүйн зөвлөлдөх байгууллага бол 1955 онд Бандунгт болсон Ази-Африкийн бага хурлын зориг санааны дагуу 1956 онд байгуулсан засгийн газар хоорондын олон улсын байгууллага төдийгүй, мөн ч Ази-Африкийг сундалсан олон улсын хууль зүйн салбарын солилцоо болон хамтын ажиллагааны цорын ганц индэр юм. Тэрээр олон улсын хуулийн асуудлаарх Ази-Африкийн улс орнуудын солилцоо зөвшилцлийг ахиулж, олон улсын хууль зүйн салбарын хөгжилд Ази, Африкийн санал шаардлага зэргийг тусгах зорилготой байдаг. Уг байгууллага нь Энэтхэгийн Шинэ Делид төвтэй ба 47 гишүүн орон, 2 ажиглагч оронтой.

Найруулагч: Сүлдээ
Эх сурвалж : http://gb.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл