Төсөлд электрон худалдааны албаны төв, бараа тээвэрлэлтийн төв, засаг захиргааны ерөнхий үйлчилгээний систем зэрэг ерөнхийлсөн чанартай хил дамнасан худалдааны төвийг байгуулах гэж байна.
Тус төв 17 мянган м.кв талбайтай, 130 сая юаний хөрөнгө оруулахаар төсөвлөж байгаа юм. Уг төсөл Эрээн хотын хил дамнасан электрон худалдааны бүрдэл, хөгжлийг ахиулах бөгөөд Дундад, Монголын эдийн засаг худалдаа, иргэдийн харилцааны чухал гүүр болох юм байна.
Эрээн хотын Юү Ли гадаад худалдааны компаний нээсэн “Хотын дэлгүүр” нь Эрээн хотын Дундад, Монголын хил дамнасан электрон худалдааны бараа зарлах анхны тавцан юм. Түүнчлэн хувцас засал, дижитал, гоо сайхны бүтээгдэхүүн, охид бүсгүйчүүд, хүүхдийн хэрэглээний бүтээгдэхүүн, барилгын материал, гэрийн тавилга зэрэг салбаруудад үйл ажиллагаа явуулж байна. Тэдэнтэй хамтран ажиллах 1000 гаруй аж ахуйн нэгж байгаа ба үүнд орон нутгийн 200 гаруй аж ахуйн нэгж багтаж байгаа юм байна.
Дундад, Монголын хил дамнасан электрон худалдаа
2015-04-16 10:27
Энэ онд Эрээн хотын Юү Ли гадаад худалдааны компани хил дамнасан электрон худалдааны парк байгуулах төсөл төлөвлөсөн байна.
Найруулагч: Улаанаа
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх
