solongonews
Мод тарьж, цөлжилтөөс хамгаалах нь
2015-04-13 16:36
Долон шянь “Хашиж хаах, хорих, нүүлгэх” зэрэг элсжилтээс хамгаалан сэргээн засах ерөнхий арга хэлбэрийг хэрэгжүүлэхээр дамжин нийт 153 мянга гаруй га талбай элсийг хашсан байна.

2000 онд Дундад улсаас Бээжин, Тяньжины элсжилт, цөлжилтөөс сэргийлж, сэргээн засах төсөл хэрэгжүүлж буй азтай тохиолыг Долон шянь ашиглан “Экологийн хууль тогтоох шянь”-ий хөгжлийн стратегийг тодорхойлж, өргөн цар хүрээнд экологи сэргээн засах чухал төслийг хэрэгжүүлжээ. Долон шянь “Хашиж хаах, хорих, нүүлгэх” зэрэг элсжилтээс хамгаалан сэргээн засах ерөнхий арга хэлбэрийг хэрэгжүүлэхээр дамжин 2000 оноос эхлээд 2010 он хүртэл нийт 153 мянга гаруй га талбай элсийг хашсан байна. Үүнд, Бээжин Тяньжины элсжилтийн эх үүсвэр бүхий газрыг сэргээн засах төслийг ашиглан 16.37 га гаруй цөлд хиймэл ойжуулалт хийсэн. 14 мянган га талбайд онгоцоор өвс тарин ойжуулалт хийж, уулыг хашин хааж, 33.47 га талбайд ой мод ургуулан, атар газар хагалахыг хориглон 49.87 га талбайн ойг сэргээсэн байна. Түүнчлэн “Засан сэргээх төсөл”-өөр голлосон нийтийн ойжуулсан талбай 11.9 мянган га-д хүрсэн ба 12.05 га талбайд жижиг хагалбар газрыг сэргээн зассан байна. Уг шянь 10 жилийн хугацаанд нийт 2282 өрхийн 10.692 мянган иргэдийг элсэн цөлөөс нүүлгэн шилжүүлсэн байна. Долон шяний бүх салбаруудын дарга ажилтан, иргэд хамтдаа мод тарьж элсийг засан, элс шуургатай тууштай тэмцсэний эцэст элсийг ногоожуулж хүмүүсийн сэтгэлд хүрч чадсан байна. 

Хойч үеийнхэндээ сайхан нутаг үлдээхийн төлөө 

Долон шяний тариачин Хөү Цүньбао-гийн эргэцүүлж буйгаар түүнийг бага байхад энэ нутгийн уул нь ногоон, ус нь тунгалгаараа үзэмжит сайхныг цогцлоосон “Жижиг Хянган өндөрлөг” гэсэн сайхан нэртэй газар  байжээ. Далаад он гэхэд энэ нутгийнхан хөдөө аж ахуйг түлхүү хөгжүүлж, өрх бүр зуугаад хонь, сүрэг үхэр, адуутай болов. Тэр үеийн хүмүүс өвс ургамлыг хайрлан хамгаалах ухамсраар дутмаг байсан нь маш харамсалтай. Наяад оны эхэн үе гэхэд хүмүүс төлөвлөгөөгүйгээр хөдөө аж ахуйг хөгжүүлснээс болж хэдхэн жилийн дотор өргөн газар нутгийн өвс бэлчээр сүйдэж, дөрвөн талаасаа нүцгэн элсэн цөл болсон байна. Түүний ярьж буйгаар сургуулиа дүүргээд харьж ирэхэд гэрийнх нь хойд талд байрладаг хоёр метр гаруй өндөр чулуун хэрэм элсээр бүрхэгдсэн байсан гэх. 
1998 онд Хөү Цүньбао аав ээжийнхээ эсэргүүцлийг хайхралгүй өөрөө дур мэдэн гэрийнхээ үхэр хонио бүгдийг худалдаж, цөлжсөн талбай нь нэгэнтээ 50 хувийг эзэлсэн үржил шимгүй уулархаг газрыг хариуцан авсан байна. Тэрээр: - Өмнө нь тэрхүү элсэн цөлийг хараад сэтгэл маш зовж гунигладаг байсан, арын ууланд гарахаар л бүх бие элс манханд хучигддаг шүү гэж байлаа. Шуургыг хорьж элсийг тогтворжуулахын төлөө тэрээр эхнэр хүүхдээ дагуулан өдөр бүр эртлэн ууланд гарч мод тарьдаг. Элсийг тогтворжуулахын төлөө Хөү Цүньбао элсэн дээр зэгс, харгана болон шарилж зэрэг гангаас сэргийлэх чадвартай ургамлууд тарьсан байна. Хожим нь тэр ургасан зэгс, шарилжны зай гарсан хэсэгт улиас болон нарс мод тарив. Хөү Цүньбао бас ийнхүү ярьсан юм.     - Эдгээр  шарилж, бургасны завсар дахь нүцгэн элсийг хэрвээ ган хуурайггаас сэргийлэх чадвартай ургамал тогтворжуулахгүй бол элс түгшүүртэй хурдаар нүүн шилжих төдийгүй тэр даруйд нь сэргийлэн засах хэрэгтэй. Яаралтай арга хэмжээ авахгүй бол уулын тосгон болон үр тарианд хямрал нүүрлэх болно гэж байлаа. Эдгээр жилүүдэд Хөү Цүньбао тус нутагт мод тарьж, элсжилтээс сэргийлэх амаргүй ажилтай өдөр хоногуудыг туулжээ. Элсэнд дарагдсан нутгийг анх хариуцан авахад өөрийн бүх цаг, хүчээ бүгдийг элсжилтээс сэргийлэн хамгаалах ажилд зориулсан байна. Заримдаа салхи шуурга ихтэй өдөр ууланд гарч мод тарихад нүдээ ч нээж чадахгүй, үдийн хоол хүнсээ ч идэж амждаггүй. Өглөө эрт ууланд гарахаар шүүдрийн усанд өмд гутал нь норж, нар гарахаар сая нэг нойтон өмд гутал нь хатлаа гэж баярлахад халуун нар элсийг буцлам халуунаар төөнөн зулай дээрээс нь шарж, хөлийн улнаас нь халуун элс төөнөх, дөнгөж үдшийн сэрүүн буугаад ирлээ гэж тайвшрах гэхээр шавьжинд ээрүүлэн унтаж чадахгүй зовдог байжээ. Ийнхүү Хөү Цүньбао эхнэрийнхээ хамт хаврын улиралд модны салаа мөчрийг хайчлах, зулзаган мод суулгах, зуны улиралд модны завсарт ургасан зэрлэг өвсийг түүх, намар цагт модны ургаж буй байдал, өвөлжөө дааж чадах эсэхийг шалгаж, өвлийн улиралд хагас сард нэг удаа тарьсан модоо эргэж үзэх ажлуудыг жил болгон сар бүр, өдөр тутам дахин давтан хийсээр арван хэдэн жилийг ийнхүү өнгөрүүлжээ. Энэ хугацаанд тэрээр хичнээн хүрз хэрэглэж, хичнээн гутал элээснийг өөрөө ч тоолж барахгүй.
Бэрхшээлийн ард бэлэг гэдэг үнэн үг аж. Өнөөдөр гэхэд түүний хариуцан авсан энэхүү эзгүй аглаг уул ногоон дээл нь томдсон хүн шиг өвч ногооноор хучигджээ. Энэ онд тэрбээр ууланд тарьсан модныхоо хэсэг бүлгийг худалдаж, худалдаж олсон 500 мянга гаруй юаниараа засаагүй үлдсэн элсийг засаж ногооруулахаар төлөвлөж байна. Хөү Цүньбао санаашран хэлэхдээ: - Ийм том цар хүрээтэй элсийг засахад энэ мөнгө бүгд хүрэлцэхгүй, мөнгөний асуудлыг шийдвэрлэхэд зөвхөн банкнаас зээл авна. Хамаатан төрлөөсөө мөнгө зээлнэ гэж байлаа. Одоогоор тэр уг тосгоны бүлэг хүмүүсийг хөлслөн дахин зулзаган мод тарьж ургуулжээ. Мөнгө санхүү нь бүрдэхэд тэр хамгийн түрүүнд 353.3 га талбай нүцгэн элсийг засаж ногооруулахаар төлөвлөж байлаа. 

Цаг хугацаа хэнийг ч үл хүлээнэ

Нэг уулын цаад талд байх уулын нөгөө талд байрлаж байгаа тосгон харин өвч ногоорч, хэдийгээр нэг л уулаар алсалсан ч хоёр өөр үзэмжийг бүрдүүлсэн байна. Тосгоны өмнө талд Хуан Гүөлинь-ий эхнэртэйгээ хамт дөрвөн жил гаруй тарьж ургуулсан өтгөн ногоон моддын олон төрөл, мөн нарсны цэцэрлэг онцгой сайхан үзэмжтэй харагдаж байлаа. Уулын бэлд өтгөн сахлаг ургасан улиас, бургас, хайлаас, нарсыг хараад Хуан Гүөлинь: - Энэ олон модыг манай өвөг дээр үеэс эхлэн хэдэн үеэрээ тарьж ургуулсан шүү” гэж догдлон ярина. Уулын бэлээс орой хүртэл урт, богино янз бүрийн модод харц булаана. Тосгоны иргэд анхандаа малчдын малын бэлчээр байсан, нарийн ажиглахад мал бэлчээрлэж байсан газрын өвс нь тосгоны өмнө талын мод ургуулсан газрын өвснөөс богино харагдана. Шарласан өвсөн дунд мөн элс үзэгдэж байлаа. Хуан Гүөлинь:    - Одоогоор тосгоны мал тэжээж, атар газар хагалж байгаа малчин тариачид ч цөлжилтийн аюулыг мэдэрсэн. Тэд зарим нь тэжээж байгаа үхэр хонио худалдан өвс мод тарьж байна. Тэрбээр бас үргэлжлүүлэн:    - Мод тарих гэдэг хялбар ажил биш, зулзаган модноос нь эхлээд байнга усалж, зэрлэг өвсийг түүж, бордоо хийн байж том мод болгон ургуулна. Энэ нутагт хур бороо дутмаг, ууланд нь усны эх сурвалж байхгүй, тарьсан зулзаган модоо бүгдийг ургуулахын төлөө хүмүүс зөвхөн том машинаар уул руу ус зөөж модоо усална. Зарим хэсэгт нь машин явж чадахгүй бол машинаа зогсоон усны саваар уулын орой руу зөөдөг. Энэ олон зулзаган модыг усалж дуусахад хагас сарын хугацаа шаардлагатай Нутгийн иргэд хэдийгээр ууланд амьдарч, орж гарахад амаргүй ч гэлээ мод тарьж элсийг засан ногоожуулах урам зориг нь ер хугарсангүй. 
Жилийн жилд, сар бүр, өдөр бүр шаргуу хичээн ажилласны эцэст хүмүүсийн тарьсан мод өсөн бойжиж, нэг мэдэхэд л энэ нутгийн уул нь ногоон, тэнгэр нь цэлмэг, ус нь тунгалаг болж, хүмүүсийн орлого ч нэмэгдэж байна. Тэдний энэхүү олон жилийн шаргуу хөдөлмөр талаар болсонгүйн дээр мод тарьж элсийг засан ногооруулах ажлын урам улам сэргэсээр.

Зохиогч: Ль Яомин Ү Фанфан
Эх сурвалж : Солонго
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл