solongonews
Бээжингийн олон улсын 16 дахь кино наадам дөрөвдүгээр сарын 16-нд нээлтээ хийнэ
2026-03-17 09:49
Бээжингийн олон улсын 16 дахь кино наадам дөрөвдүгээр сарын 16-нд нээлтээ хийнэ

Сурвалжлагч Бээжингийн олон улсын 16 дахь кино наадмын зохион байгуулах хорооноос мэдээлснээр, тус наадам 2026 оны дөрөвдүгээр сарын 16-наас 25-ны өдрүүдэд Бээжин хотноо болно.

Кино наадмын хүрээнд “Тяньтань” шагналын шалгаруулалт, нээлтийн ёслол, Бээжингийн кино үзүүлбэр, BJIFF-ийн үндсэн форумын цуврал арга хэмжээ, Бээжингийн кино зах, кино багт наадам, 33 дахь удаагийн Оюутны кино наадам, хаалтын ёслол болон шагнал гардуулах ажиллагаа, “Кино+”, Бээжингийн кино амьдралын наадам зэрэг үндсэн хэсгүүдийн хүрээнд кино, соёлын олон талт арга хэмжээ зохион байгуулах юм.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : смт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл