
Дэлхийн XIII амьтан ургамлыг хамгаалах өдөр(03-р сарын 03-нд)тохион Бээжингийн байгалийн амьтдыг аврах төвөөс Бадалин ойн хамааралтын газрынхантай хамтран аварсан бүргэд, тас шувуу, ирвэс, муур зэрэг 10 байгалийн амьтныг байгальд нь буцаасан байна. Эдгээр амьтан нь Бээжингийн байгалийн амьтныг аврах төвд тусгайлан арчлуулж, хээр байгальдаа гүйцэд зохицох чадвартай болмоожин сая тохилог байгаль орчинд нь буцаасан нь энэ аж.
Сүүлийн жилүүдэд Хятад улс байгалийн амьтан ургамлыг хамгаалах ажлыг сайн хэрэгжүүлж, байгаль хамгаалах бодлого, зохицуулалтын систем, хяналтын системийг тасралтгүй сайжруулснаар байгалийн амьтдыг хамгаалах ажилд эерэг ахиц дэвшил гарсан байна. Одоогийн байдлаар Хятадын байгалийн амьтдын амьдрах орчны (уугуул амьдрах орчин) чанар мэдэгдэхүйц сайжирч, улсын хэмжээнд хамгаалагдсан хуурай газрын байгалийн амьтан, ургамлын хамгаалалтын түвшин 80 хувиас давж, эрүүл өсөлтийн хандлагатай байна. Улсын хэмжээнд хамгаалагдсан 988 зүйлийн (эсвэл ангилал) байгалийн амьтан, ойролцоогоор 1200 зүйлийн хээрийн ургамал байдаг бөгөөд экологи, шинжлэх ухаан,нийгмийн чухал ач холбогдолтой хуурай газрын байгалийн амьтны зүйл 1924-д хүрч, хамгаалалтын цар хүрээ өргөжин тэлсээр байна.
