Сакура цэцгийн наадам боллоо
2015-03-30 14:50
2015 оны У Ши-гийн олон улсын Сакура цэцгийн наадам 3 дугаар сарын 28-ны өдөр Жянсу мужийн У Ши хотын Юань Тоужугийн үзэмжит бүсэд баяр ёлолын байдалтай эхэллээ.

Тус наадмыг У Шигийн гадаадтай найрамдлаар харилцах нийгэмлэг, У Ши хотын соёл аялал жуулчлалын корпораци хамтран зохион байгуулсан юм.

Тус үзэмжит бүсэд 650 мянган шоо дөрвөлжин метр талбайд 30 мянган ширхэг 60 гаруй төрлийн сакура цэцэг тарьсан бөгөөд энэ нь Дундад улсын сакура цэцгийн хамгийн том хэмжээтэй наадам болно. Наадам 3 дугаар сарын эхээс 4 дүгээр сарын эцэс болтол 40 хоног үргэлжилнэ.



Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх
