solongonews
Харбин-Монгол Улс хоорондын агаарын шугам ажиллуулах асуудлаар зөвшилцөл хийж байна
2015-04-09 18:29
Дундад, Монголын хооронд шинэ агаар аялалын шугам нээхээр болж байна.

        2015 оны эхний улиралд Харбины нисэх буудлын гарцаар зорчигчид давхардсан тоогоор 175 мянгад хүрч, түүхэн шинэ амжилт тогтоосныг Хармөрөн мужийн Хяналт шалгалт, хорио цээрийн газраас 4 дүгээр сарын 6-ны өдөр нийтэлсэн мэдээнд тэмдэглэжээ.
        Өдгөө Хармөрөн мужийнхан Орос улсын чиглэлд агаарын аяллын 9 шугам ажиллуулж байгаа бөгөөд хамгийн холдоо Москва хүртэл нислэг хийж байна. Үүнээс гадна Харбины нисэхийн буудлын гарцаас Япон, Өмнөд Солонгос, Зүүн өмнөд Азийн чиглэлд нислэг хийж буй цар хэмжээ улам өргөжин тэлж байна. Харбины Тайпин олон улсын нисэх буудлаас Япон, Индонез зэрэг улс орон руу хийх агаарын аяллын шинэ шугамууд нээн ажиллуулж байгаа бөгөөд Монгол Улсын чиглэлд агаарын аяллын шугам ажиллуулах асуудлаар зөвшилцөл хийж байна. Тус нисэх буудал 72 цагийн дотор визгүйгээр хил нэвтрүүлэх бодлого хэрэгжүүлэхийг Төрийн Зөвлөл зөвшөөрсөн байна.

Найруулагч: Ц. Урантунгалаг
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл