solongonews
Шэньжөү-21 сансрын хөлгийн нисгэгчдийн баг бүхээгээс гарч задгай сансарт ажиллав
2026-04-17 15:57
Шэньжөү-21 сансрын хөлгийн нисгэгчдийн баг бүхээгээс гарч задгай сансарт ажиллав

“Шэньжөү-21” сансрын хөлгийн нисгэгчдийн баг задгай сансарт 5 цаг хагас ажиллах үеэр сансрын нисгэгч Жан Лү, У Фэй, Жан Хүнжан нар нягт хамтран ажиллаж, сансрын станцын робот гар болон газрын судалгааны ажилтнуудын дэмжлэг, туслалцаатайгаар сансрын хог хаягдлаас хамгаалах төхөөрөмж суурилуулах, бүхээгийн гаднах тоног төхөөрөмж, байгууламжийг шалгах зэрэг даалгавраа 4-р сарын 17-ны 01:36 цагийн үед амжилттай биелүүлэв.

Бүхээгээс гарч задгай сансарт ажилласан сансрын нисгэгч Жан Лү, У Фэй нар “Вэнь Тянь” туршилтын бүхээгт аюулгүй буцаж ирснээр энэ удаагийн үүрэг даалгавар бүрэн дүүрэн амжилттай боллоо.

Өнөөдрийг хүртэл сансрын нисгэгч Жан Лү бүхээгээс гарч задгай сансарт нийт долоон удаа ажилласан бөгөөд Хятадын сансрын нисгэгчдийн дунд хамгийн олон удаа сансрын бүхээгээс гарч задгай сансарт ажилласан хувь хүний дээд амжилтыг тогтоожээ.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл