Ичигсэд хөдөлжээ
2026-03-05 16:59
Ичигсэд хөдөлжээ

Хавар цаг айлчилж, урин дулаан цаг ирэхтэй зэрэгцээд ичээлсэн амьтад сэрдэг. Хятад улсад ичигсэд хөдлөхөд лийр идэх заншил байдаг. Хятад үгэнд лийр нь салж сарнихын “лий” үгтэй дуудлага адил тул хорхой шавьжнаас салж хол байх, бие махбодын өвчнөөс хол байхыг бэлгэдсэн утгатай. Хятадын уламжлалт анагаах ухаанд лийр нь сэрүүн чанартай, уушгинд ээлтэй, цэрийг арилгаж дотор халууныг бууруулах үйлдэлтэй гэж үздэг. Ийнхүү ичигсэд хөдлөхөд Хятадын дунд лийр идэх заншил дадал уламжилж ирсэн түүхтэй.
Найруулагч: Б.САРУУЛ
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх
