
Дундад- Оросын хил дамнасан электрон бизнесийн үйлчилгээний индрийг 8-ны өдөр Дундад, Оросын хилийн боомт хот Сүй Фэнь Хэ-д албан ёсоор ажиллуулж эхлэв. Өмнө нь хоёр улсын хоорондох электрон бараа бүтээгдэхүүний илгээмжийн хил нэвтрэх хугацаа 3-5 өдөр байсан уг үйлчилгээг шинээр нэвтрүүлснээр ердөө 15 минут л зарцуулах юм.
"Нэг бүс нэг зам"-ын стратеги хэрэгжихийн хэрээр Хармөрөн мужийн газарзүй, зам харилцааны давуу нөхцөл Оросын гадаад худалдаанд салбарынхны анхаарлыг ихээр татах болжээ. Сүй Фэнь Хэ-гийн гаалийн бүртгэлээр, 2014 онд 5 сая электрон барааг илгээмжээр Орос руу явуулсан байна. Энэ дунд илгээмжийг хилээр нэвтрүүлэх хурд илэрхий удаан байсан тул ийнхүү шинэ үйлчилгээг нэвтрүүлсэн байна. Шинэ үйлчилгээ электрон бараа бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлэхээс гадна хил дамнасан төлбөр тооцоо хийх, татварыг хөнгөлөх талаар аж ахуйн нэгжүүдэд ихээхэн тус дэм үзүүлэх юм.
