solongonews
“Өвөр Монголын яруу найргийн дээжис” номын онолын бага хурал боллоо
2015-04-21 10:27
4 дүгээр сарын 17-ны баасан гарагт “Болор цом”-ын эзэн, түүх судлаач, ХОУР-гийн гадаад хэлний мэргэжилтэн До.Болдхуягийн эмхтгэн найруулсан “Өвөр Монголын яруу найргийн дээжис” Кирил бичиг дээр номын Хөххот дахь нээлт болов.


Тус номын тухай онолын бага хурлыг ХОУР-гийн Монгол хэлний редакци, ӨМИС-ийн МСДС-иас хамтран зохион байгууллаа.

Арга хэмжээнд Монгол Улсын, Өвөр Монголын утга зохиол судлаач, шүүмжлэгчид, яруу найрагчид оролцож, энэхүү номын тухайд маш өндөр үнэлгээ өгсөн байна. Кирил бичгээр хэвлэгдсэн тус номд манай орны яруу найргийн үндэслэгчид болох На.Сайнцогт, Л.Одсэр, Артай нарын бүтээл орсон бол шинэ мянганы яруу найрагчдын төлөөлөгч болох Ш.Дүүрэнжаргал, Б.Санжээ, Б.Очирваань нарын бүтээлүүд багтсан юм. Энэ нь Өвөр монголын яруу найраг судлалын гарын авлага, уран бүтээлийн түүхэн замналыг ойлгоход үнэ цэнэтэй материал болж чадна гэдэгт итгэлтэй байна. Өвөр Монголын 70 гаруй яруу найрагчийн 340 шахам шүлэгтэй энэ ном Өвөр Монголын уран бүтээлчдийн сэтгэлийн угаас ундарсан бүтээлүүдийг элэг нэгтэй ахан дүүс монголчууддаа хүргэж чадсан гэдэг утгаараа онцгой бүтээл боллоо.

Арга хэмжээний үеэр “Бүүвэй дэлхий” монгол яруу найргийн сангаас бүх Өвөр монголчуудын нэрийн өмнөөс До.Болдхуягт хүндэтгэлийн бичиг гардуулж, Монгол, Хятадын соёлын харилцааг дэмжих нийгэмлэгээс “Соёлын элч” цол тэмдгээр энгэрийг нь мялаав.       

   

Зохиогч: Э.Буянтогтох
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл