Дижитал эрин үед амьдарч буй ихэнх хүмүүсийн хувьд радио бол алс холын дурсамж юм. Хэдэн арван жилийн турш "Үлгэрийн хайрцаг" эсвэл "ярьдаг хайрцаг" гэгддэг энэхүү хөөрхөн эд нь мэдээлэл түгээх, олон нийтийн чөлөөт цагийн "төв тайз"-ыг эзэгнэнхэн, мандан бадраад зогсохгүй дотно дуу хоолойгоор дамжуулан хэдэн үеийн сонсогчдын сэтгэл зүрхэнд түүхэн үеийг амьдаар нь үлдээж, мартагдсан мэдрэмжийг эргэн сануулдаг.

Хятадын Харилцаа Холбооны Их Сургуулийн Хэвлэл мэдээллийн музейд дэлгэгдсэн " Радио айл болгонд- БНХАУ дахь радиогийн үйлдвэрлэлийн гучин жилийн ойг тэмдэглэх тусгай үзэсгэлэн". Зүргийг зохио байгуулагч тал хангав.
Хятадын Харилцаа Холбооны Их Сургуулийн Хэвлэл мэдээллийн музейд болсон "Радио айл болгонд-БНХАУ дахь радиогийн үйлдвэрлэлийн гучин жилийн ойг тэмдэглэх тусгай үзэсгэлэн"-д 100 гаруй үнэт ховор радио дэлгэгдэж, олон радио сонирхогч, жуулчдыг сонирхолыг их татсан.
Дууны долгион дахь цаг хугацааны ул мөр
1980-аад онд төрсөн үзэгч Жан Яньян үзэсгэлэнг хараад:
-Эдгээр радиог хараад хүүхэд насандаа буцан очсон мэт санагдаж байна, Өвөө маань радио тэврээд Лю Ланфангийн 'Юэ Фэйгийн домог' үлгэрийг үргэлж сонсдог байсан гэв.
Марк цуглуулагч, "Бүжгээр баясах өдрүүд А" нэртэй блог хөтлөгч нэгэн настан бүр ч их догдолж байв. Тэрээр хэлэхдээ:
-Бид багадаа радиогоос л мэдээлэл авдаг байсан. Энэ үзэсгэлэнд манай улсын өнцөг булан бүрээс маш олон брэндийн радиог цуглуулсан харагдаж байна. Энэ бол үнэхээр ховор эрдэнэ" гэв.Үзэсгэлэнг зохион байгуулагч Жан Ханшө:
-1949 оноос 1980-аад оны эхэн үе хүртэлх радио үйлдвэрлэлийн хөгжилд анхаарлаа хандуулж, 157 радиог дэлгэн үзүүлсэн бөгөөд үүнд алдарт радио цуглуулагч Шюй Шү 128 радиог хангасан гэж танилцуулав.

Шанхай брэндийн 532 тусгай зэрэглэлийн радио нь 1950-иад оны сүүлчийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний төлөөлөл. Зүргийг зохион байгуулагч тал хангав.
Радио цуглуулах болсон талаар тэрээр дүүтэйгээ ширээнд суугаад Шанхайн "Carrier" радио сонсдог байсан бага насны дурсамж үргэлж санаанд нь буудаг гэв. Радио түүний хувьд бага насны дурсамж төдийгүй залуу насны хобби нь болж, өнөөдрийн “алдарт” радио цуглуулч болгоход нөлөөлсөн аж. Үзэсгэлэнг сонирхон зогсох хүн бүрд радиотой холбосон он цагийн дурсамж байж л таарна. Нэгэн буурал улаан дэнлүү 711 тэмдэгт радиогийн өмнө удаан зогсов.Түүнии хувьд 1976 онд гэрлэхдээ Улаан дэнлүү 711 тэмдэгт радиог худалдан авахын тулд бараг бүх хадгаламжаа зарцуулж, хуримын ёслол дээр нь сүр жавхлантайгаар “залсан” үлгэр түүхтэй. Энэ радиог хараад настан маань залуу насаа, хурмын аз жаргалтай нандин мөчүүдээ дурссан гэж байлаа. Үзэсгэлэнг зохион байгуулагч Жан Ханшө:
-Үзэгчидтэй ярилцсанаар энэ жижигхэн эд олон хүнд дурсамж бүтээн өгч, ямар их үнэ цэнэтэй байсанг бүр сайн ухаарсан. Үүнийг худалдан авах үйл явц, хэрэглэж байх үеийн дүр зураг нь гэр бүлийн аз жаргалын ундарга болж байсан цаг саяхан. “Хамгийн хайртай хүмүүс хэн бэ" радио зохиолоос эхлээд "Жижиг бүрээ" нэвтрүүлэг, дараа нь соёлын хөтөлбөрүүд хүртэл радио нь хэд хэдэн үеийнхнийг соёл урлаг, сонин хачин, хорвоо ертөнцийн хосгүй мэдээ мэдээлэлд умбуулж, чихийг дэлдийлгэж, нүдийг бүлтийлгэж явсан гайхалтай түүхтэй.

" Радио айл болгонд- БНХАУ дахь радиогийн үйлдвэрлэлийн гучин жилийн ойг тэмдэглэх тусгай үзэсгэлэн"-гийн сэтгэгдэл үлдээх хуудас. Зургийг зохион байгуулагч тал хангав.
Музейн нандин хичээл
Бээжингийн Дачи радио, кино музейн дарга Ци Жянгангийн хувьд олон нийтийн музейтэй харьцуулахад медиа музей зэрэг их сургуулийн музейнүүд илүү мэргэжлийн, цогц мэдлэгийн системтэй гэж үзэж байгаа аж. Тэрээр үзэсгэлэнд тавигдсан 450 радио үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүнд их сонирхол төрж байлаа. Тэдгээр нь янз бүрийн эрин үе, бүс нутгийг төлөөлдөг. Тухайн үедээ маш их хичээл зүтгэл оруулсан гэдэг нь илэрхий. Энэ нь мөн их сургуульд үзэсгэлэн зохион байгуулахын давуу тал гэв. Жан Ханшө:
-Улсын хэмжээний цогц медиа музейн хувьд эрдэм шинжилгээний судалгааны гүн гүнзгий, дэвшилтэт шинж чанар зэрэг өвөрмөц давуу талуудтай. Их сургуулийн музейд үзэсгэлэн зохион байгуулах нь зүгээр нэг цуглуулгын үзэсгэлэн биш, харин бат бөх эрдэм шинжилгээний судалгаанд суурилдаг. Энэхүү үзэсгэлэнгийн төлөвлөлт нь Хятадын өргөн нэвтрүүлгийн түүх, радио салбарын түүх, барааны тэмдэг, брэндийн түүхийн талаарх судалгаанд тулгуурладаг гэв.

Бээжингийн Дачи радио, кино музейн үзэсгэлэнгийн хэсэг. Зургийг Дачи радио, кино музей хангав.
Радио нь мөн музейгээс янз бүрийн “ажил”-аар гардаг. “Lurking”, “Ялагч”, “The Alleyway”, “One Second” зэрэг алдартай телевизийн олон ангит кинонуудын радио хэрэгслүүдийг бүгдийг нь Бээжингийн Дачи радио, кино музейгээс хангасан. Ци Жянган:
-Бид түүхийн талаар маш сайн судалдаг. Хуучин эд зүйлсийг кино жүжгийн ажил үүрэгт “оролцуулан” хэрэглээнд ашигладаг. Музейн үйл ажиллагааг дэмжихийн зэрэгцээ телевизийн жүжгээр дамжуулан илүү олон хүнд радиогийн талаар мэдээлэл хүргэдэг гэв.
Бээжингийн Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Шинжлэх ухаан, технологийн түүх, соёлын өвийн хүрээлэнгийн дэд профессор Ван Юйчэн хэлэхдээ,Радио бол цахим үйлдвэрлэлийн өвийн чухал төлөөлөл. Гэсэн хэдий ч цахим үйлдвэрлэлийн өв нь нийтлэг асуудалтай тулгардаг. Харьцангуй саяхан үүссэн, технологийн хурдацтай хөгжлөөс шалтгаалан үүнийг "өв" гэхээсээ илүү "хуучирсан бүтээгдэхүүн" гэж үздэг. Олон хүн шинэ зүйлийг хүлээн аваад үүнийг зүгээр л хаядаг. Цөөхөн хүн үүнийг соёлын өв болгон нухацтай хадгалдаг. Тиймээс музей, хувийн цуглуулга, үзэсгэлэн нь орчин үед бүр ч үнэ цэнэтэй гэв.
"Нүүдэл" үйлдвэрлэлийн соёлын өв

Шөүган хүрээлэнгийн шөнийн үзэмж. Зургийг Шиньхуа агентлагийн сэтгүүлч Жан Чэнлинь
Радио цуглуулагч Шюй Шү одоогоор мянга гаруй радиог цуглуулав. Түүнйи хувьд радио нь он цагийн дурсамжаас гадна Хятадын үйлдвэрлэлийн хөгжлийн өөрчлөлтийн тод гэрч, "Нүүдэл үйлдвэрлэлийн өв"-ийн нэг төрөл. Жишээлбэл, энэхүү үзэсгэлэнд тавигдсан Red Star 501 радио нь радио үйлдвэрлэлийн хөгжлийн чухал үеийг гэрчилж байна.Үзэсгэлэнг зохион байгуулагч Жан Ханшө хэлэхдээ:
-Радио бол үнэндээ тухайн үеийн үйлдвэрлэлийн технологийн бичил ертөнц юм. Гаднах модон бүрхүүл, товчлууруудаас эхлээд дотор утас, чанга яригч хүртэл тухайн үеийн материал, акустик, үйлдвэрлэлийн процессыг тусгасан байдаг. Тухайн үеийн радио нь өнөөгийн гар утастай адилхан. Бүгд л технологийн хөгжлийн явц дахь үр өгөөж, бүтээлүүд гэв. Бээжин хотын Соёлын дурсгалт зүйлсийн товчооны дэд дарга Бай Же:
-Хятад улсын радио үйлдвэрлэл "Бие даасан байдал"-аас олон алдартай брэндүүдийг бий болгож, бүрэн хэмжээний аж үйлдвэрийн сүлжээг хөгжүүлж ирсэн. Тухайн үеийн "Бие даасан байдал, шаргуу хөдөлмөр"-ийн үзэл баримтлал өнөөдөр ч хүмүүсийг эрч хүчээр цэнэглэдэг гэв.

Шэньжэнь дэх CCD камерын тусгай дэлгүүрт. Зургийг Шиньхуа агентлагийн сэтгүүлч Ван Фэн
Сүүлийн жилүүдэд Хятадын олон хотод хаягдсан аж үйлдвэрийн газрыг өөрчлөн соёлын цэцэрлэгт хүрээлэн байгуулж байгаа. Эдгээр нь аж үйлдвэрийн соёлын өвийн нэг хэсэг. Бээжингийн 798 Урлагийн бүс, Шөүган цэцэрлэгт хүрээлэнгээс эхлээд Шанхайн 1933 хуучин үйлдвэр, Танк Шанхай, Жиндэжэний Таошичуань гудамж хүртэл улс орон даяар олон хаягдсан үйлдвэр, цех, боомтуудыг хамарсан "аж үйлдвэрийн буурь" нь өнөөдөр орон нутгийн, эрин үеийн өвөрмөц онцлогтой алдартай соёлын газрууд болж, зуулчдыг татаж байна. Аж үйлдвэрийн өвийг идэвхжүүлэх нь янз бүрийн бүс нутгуудын хувьд соёл, аялал жуулчлалын салбараа сэргээж, шинэчлэх, шинэ хувилбаруудаар дамжуулан шинэ хэрэглээг дэмжих үр дүнтэй арга болж байна.
Үйлдвэр, уурхай, төмөр зам зэрэг томоохон хэмжээний аж үйлдвэрийн өвөөс ялгаатай нь радио, CRT телевиз, хуучны камер, ретро тоглоомын консол зэрэг "Нүүдэл аж үйлдвэрийн өв" нь бидний өдөр тутмын амьдралд хамгийн ойр, хүртээмжтэй технологийн бүтээгдэхүүн юм.
Археологи бол объектоор дамжуулан түүхийг судалдаг бол радио, CRT телевиз зэрэг цахим аж үйлдвэрийн өвд мөн адил тухайн үеийнхэн хэрхэн мэдээлэл олж авч байсан, тэдний гэр бүлийн орон зай хэрхэн зохион байгуулагдсан, тэдний амьдралын хэв маяг, сэтгэл хөдлөлийн бүтцийг ойлгоход тусалдаг. Тийм болохоор радио нь зөвхөн технологийн эсвэл аж үйлдвэрийн түүхийн материал төдийгүй олон нийтийн амьдрал, нийгмийг ойлгох нандин гэрч билээ.
Гар утасны интернетээс ихээхэн хамааралтай эрин үед радиогийн үнэ цэнэ нь зөвхөн "хуучны бэлгэдэл" төдий болсон ч өнгөрсөн түүхийг харахад хямралын үед радио л босго намхан, хүртээмжтэй, илүү найдвартай олон нийтийн харилцаа холбооны дэд бүтцийн үүрэг гүйцэтгэж байсан гялалзсан түүхтэй.
