solongonews
Шэньжэньд цахим мэдээллийн яармаг нээгдэв
2015-04-11 11:47
Дундад улсын цахим мэдээллийн 3 дугаар үзэсгэлэн яармаг (CITE)

        Дундад улсын цахим мэдээллийн 3 дугаар үзэсгэлэн яармаг(CITE)9-нд Шэньжэний хурал үзэсгэлэнгийн төвд нээлтээ хийлээ. Энэхүү үзэсгэлэн яармаг нь Дундад  улсын шинэ үеийн мэдээллийн технологийн аж үйлдвэрлэлийн улсын зэрэглэлийн цорын ганц үзэсгэлэн бөгөөд Азид хамгийн томд тооцогддог цахим мэдээллийн яармаг юм.

        Энэ удаагийн үзэсгэлэн яармаг "Ухаалаг шинэ үе, дижитал шинэ амьдрал" сэдвийн хүрээнд зохиогдож байна. 100 мянган квадрат метр талбай бүхий үзэсгэлэн яармагт 1600 компани аж ажуйн нэгж оролцож, голдуу хөдөлгөөнт холбооны ухаалаг үйлчилгээ, ухаалаг авто машин, программ болон интернет сүлжээ, 3D хэвлэх технологи, дэлгэцийн ухаалаг удирдлага, аж үйлдвэрийн интернет сүлжээ, Бэй-дөү байршил тогтоогч системийн хэрэглээ, биедээ авч явахад хялбар бүтээгдэхүүн зэргийг танилцуулж байна. Үзэсгэлэн яармагийн хугацаанд 40 гаруй сэдвээр 100 шахам хэлэлцүүлэг семинар зохиогдох бөгөөд 2000 гаруй шинэ бүтээгдэхүүн, шинэ технологийг дэлгэн танилцуулах болно.

Найруулагч: Ц. Урантунгалаг
Эх сурвалж : mongol.cri.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл