solongonews
Усны хөх тэнгэр
2015-04-01 11:30
Усны хөх тэнгэр
С.Хас-Өлзий

                                   

      Усны хөх тэнгэр гүн бодлого мэт хөнхийсэн тогоо мэт

Урсах түүхийн эргэлгээн цээлд тогтсон

Тод тунгалаг товчоон туналзан ундрах мэт .

Уулс уулсаа бүслүүрдсэн ухаан улласан цагаан зам лугаа

Урьдын морьт дайчдын цэнхэр тоосны учиг лугаа

Таван өнгө дөрвөн харийг хураасан их засаг лугаа

Тууцалдсан арга билгийн зураг бүр дунгуйлдаад их усанд !

Хөлөрсөн нарыг сэрүүцүүлэхээр усны хөх тэгэр

Хөвөөнөөсөө цээл зүгээ исгэрэн хураана

Машид амарлингуй бусаар цайлзах давлага сэмэрч

Манан хөөсөн түрэмгий үзэгдлийн хөлийг аргамжна

Тойрмын зэгс туг мэт шивээ хайсан мэт

Дайран өнгөрөх борлог салхи ану Барс хотын ганьхрал мэт !

Эндээс эхэлсэн тэнгэр — Ялж төгссөн тэнгэр

Эндээс жаргасан тэнгэр — Илт тодорсон тэнгэр

Төвийн түмний цэрэг морь гадагшаа үрхүй товтлох шиг

Төвшин цээлээсээ давлага элэгдэн эргэ зүгээ тэлэрнэ

Эрүү цагаан шувуу мандал зүсэн шунгасхийх нь

Эртний баатрын од харанхуй зуран дайвах адил

Усны хөх тэнгэр тайвуу бусын тунил

Урьдын хаад зайсангийн төр ээлжийн суудалд

Урж тастсан алтан луу нь хумсаа арзайлган савардах мэт ...

Хий сэрэгдэлд дугуйрсан усны хөх тэнгэрт

Хугацаа цагийн сүлд Монголоо түшээд босох ч шиг !

 

 

Зохиогч: С.Хас-Өлзий
Найруулагч: М.Банди
Эх сурвалж : altanhurd.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл