Хятадаас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Фү Цүн 03-р сарын 05-нд Аюулгүйн зөвлөлийн "Эрчим хүч, чухал ашигт малтмал ба аюулгүй байдал" сэдэвт нээлттэй хуралдаан дээр:
- Олон улсын эрх зүйн зарчмын дагуу улс орон өөрийн баялгийн бүрэн эрхийг эдэлж, баялгийн засаглалыг хариуцдаг гол цогц юм. Олон улсын хамтын нийгэмлэг байгалийн баялгийн үндэсний бүрэн эрхийг гүйцэд хүндэтгэх ёстой гэж хэллээ.
Фү Цүн:
- Хятад улс бол дэлхийн хамгийн том ашигт малтмалын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, хэрэглэгч болон худалдааны орон юм, мөн уул уурхай, нээлттэй худалдаа болон харилцан ашигтай хамтын ажиллагааг үргэлж дэмжиж, чухал ашигт малтмалын хангамжид чухал бөгөөд эерэг үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Хятад улс өндөр түвшний нээлттэй байдлыг үргэлжлэн тууштай дэмжиж, өөрийн ашигт малтмалын нөөц болон дэвшилтэт технологийн давуу талаа бүрэн ашиглаж, яриа хэлцэл хийгээд харилцаа холбоог тасралтгүй бэхжүүлэн, илүү олон улс оронтой харилцан давуу талаа нөхөж, хамтын ажиллагааны илүү нягт сүлжээг бий болгож, дэлхийн аж үйлдвэр, хангамжийн сүлжээний тогтвортой байдлыг хадгалах талаар илүү их хувь нэмэр оруулах болно гэсэн байна.
