solongonews
2026 оны Жүн Гуань Цүний форумын жил тутмын хурал Бээжинд зохион байгуулагдана
2026-03-18 15:47
2026 оны Жүн Гуань Цүний форумын жил тутмын хурал Бээжинд зохион байгуулагдана

Хятадын Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн албанаас зохион байгуулсан хэвлэлийн бага хурлаас 03-р сарын 18-ны үдээс өмнө  мэдээлснээр, 2026 оны Жүн Гуань Цүний форумын жил тутмын хурал 03-р сарын 25-наас 29-ний өдрүүдэд Бээжин хотноо болно.

Энэ удаагийн форум “Шинжлэх ухаан, технологийн инновац ба аж үйлдвэрийн инновацын гүнзгий уялдаа” сэдвийн дор зохион байгуулагдах бөгөөд форум-хурал, үр дүн танилцуулах, технологийн арилжаа, тэргүүн чиглэлийн тэмцээн, дагалдах арга хэмжээ гэсэн таван үндсэн хэсэгтэй байна. Нийт 100 гаруй арга хэмжээ зохион байгуулагдаж, 100 гаруй улс орон, бүс нутгаас мянга гаруй төлөөлөгч оролцох төлөвтэй байна.

Энэ жилийн хуралд 60 салбар форум зохион байгуулагдах бөгөөд үүнээс 21 нь анх удаа зохион байгуулагдах юм. Форумууд нь квант технологи, дэлхий–сарны орон зайн ашиглалт зэрэг шинжлэх ухаан, технологийн тэргүүн чиглэлийн салбаруудыг хамарна.

Мөн хурлын үеэр “2025 оны дэлхийн инженерийн тэргүүн чиглэлүүд”, “Нээлттэй шинжлэх ухааны олон улсын хамтын ажиллагааны үйл ажиллагааны төлөвлөгөө”-г анх удаа нийтэлж, “2025 оны Хятадын шинжлэх ухааны 10 том дэвшил”-ийг зарлана. Түүнчлэн 20 гаруй технологийн арилжаа, хамтын ажиллагааны арга хэмжээ болон Жүн Гуань Цүний олон улсын тэргүүн технологийн тэмцээний 9 дэх удаагийн финал зохион байгуулагдана.

Энэ удаагийн форум нь Бээжин–Тяньжинь–Хэбэй бүсийн хамтын инновац, шинжлэх ухаан ба үйлдвэрлэлийн уялдаа, боловсрол–шинжлэх ухаан–хүний нөөцийн нэгдсэн хөгжил, өндөр түвшний нээлттэй хамтын ажиллагааг онцлон харуулах болно.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : смт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл