
Энэ сарын 10-нд ДКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Хятадын CNR группийн Чанчүнь дахь суудлын автомашин үйлдвэрлэл хувьцаат компанид зочилж, Дундад улсын техник, тоног төхөөрөмж гадаадын зах зээл рүү гарч буй байдалтай танилцсан байна. Ли Кэчян, Дундад улсын техник, тоног төхөөрөмж олон улсын зах зээлийн өрсөлдөөнд орохдоо чанар чансаа болон борлуулалтын дараах үйлчилгээг зайлшгүй чухалчлах хэрэгтэй. Улс орны хөгжилд "Өмөг түшиг" болж, хэзээ ч хувиршгүй алтан имижтэй болохыг эрхэмлэнэ гэж найдаж байна гэлээ.

CNR группийн Чанчүнь дахь суудлын автомашин үйлдвэрлэл хувьцаат ХХК бол Дундад улсад хамгийн эрт байгуулагдсан, төмөр замын тээврийн хэрэгсэл экспортлогч хамгийн том аж ахуйн нэгж юм. Тус компани бүтээгдэхүүнээ 10 гаруй улс орон, бүс нутагт экспортолж байна. Ли Кэчян хэлэхдээ: -Өмнөд болон умардын корпорацууд нэгдэж, Дундадын техник тоног төхөөрөмжийг гадаадын зах зээлд нийлүүлэн, дэлхийн техник тоног төхөөрөмжийн тэргүүний аж ахуйн нэгжийг цогцлоох болно. Энэхүү нэгдсэн корпорац төмөр замын техник, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл үйлдвэрлэх хүчин чадалтай шилдэг аж ахуйн нэгж болох юм гэлээ.
