solongonews
Хорин дөрвөн улирал дахь Хятадын оюун ухаан
2026-03-27 09:37
Хорин дөрвөн улирал дахь Хятадын оюун ухаан

Хаврын уур, Хур ус, Ичигсэд хөдлөх, Хаврын хугас, Нээсэн  ханш, Тариалангийн хур, Зуны уур, Өчүүхэн дүүрэн, Буудай боловсрох, Зуны туйл, Бага халуун, Их халуун, Намрын уур, Халуун эгэмүй, Цагаан шүүдэр, Намрын хугас, Хүйтэн шүүдэр, Хяруу унах, Өвлийн уур, Бага цас, Их цас, Өвлийн туйл, Бага хүйтэн, Их хүйтэн ... Эдгээр Хорин дөрвөн улирал нь цаг улиралын өөрчлөлтийн хэмнэлийг нэгтгэж бий. Хаврын уур орсноос Их Хүйтнийг хүртэл хорин дөрвөн улирал нь хүн байгалийн эв найртай зэрэгцэн орших оюун ухааныг илэрхийлж буй юм.

2016 онд "Хорин дөрвөн улирал - Хятадын нарны жилийн хөдөлгөөнийг шинжиж ажиглан хурумдуулсан цаг улирлын мэдлэг болон дадлагын систем"-ийг ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгэсэн. "Цаг тоололын мэдлэгийн систем болон дадал туршлага нь цаг уурыг ойлгож мэдэхэд лавлалт болдог.

Цаг тоололын координат: Хорин дөрвөн улиралын өөрчөлөлт

Цаг хугацаа ба орон зай нь хүн төрөлхтний оршин тогтнолын координатын систем юм.

 "орчлон ертөнц" гэдэг үг нь Хятадын ард түмний хязгааргүй цаг хугацаа ба орон зайн тухай төсөөлөл шинжилгээ юм. Хятадын үндэстнүүд урт удаан түүхийн хөгжлийн явацд нар, сар мандах, жаргах, одон орны шилжилт, улирлын мөчлөгөөс байгалийн өөрчлөлтийн жамыг нэгтгэн дүгнэсэн. Хорин дөрвөн улирал нь Хятадчуудын нарны бүтэн жилийн турших үйл ажиллагааг ажигласны дүнд бий болгосон цаг улирлын мэдлэгийн систем юм.

 Эртний хүмүүс нарны сүүдрийн урт богино ба халуун хүйтний өөрчлөлтийн хоорондын хамаарлыг нээснээр наран мандах явцад сүүдрийг хэмжих аргыг олсон. “Шангийн бичиг.Яогийн хэсэгт” хаврын хугас, зуны туйл, намрын хугас, өвлийн туйлтай тус тус тохирч буй өдөр шөнө тэнцэх, өдөр хамгийн урт, шөнө өдөр тэнцэх, өдөр хамгийн богино гэсэн нарны дөрвөн улиралыг тэмдэглэсэн байдаг бөгөөд энэ нь өдөр шөнийн уртын өөрчлөлтийг тусгажээ.

"Чинь, Хань гүрний үе нь Хорин дөрвөн улирлын жамыг илрүүлэн боловсруулсан чухал цаг үе" гэж хорин дөрвөн улирлын соёлыг хамгаалан өвлүүлэх холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Тан Жичян тайлбарлав. "Баруун Хань гүрний үеийн “Хуайнаньзи” бичигт тэмдэглэгдсэн хорин дөрвөн улирлын нэр, дараалал нь орчин үеийн хувилбартай нийцэж байна. “Тайчу хуанли” нь хорин дөрвөн улирлыг хуанлид албан ёсоор оруулж, улс орон даяар үйлдвэрлэл, өдөр тутмын амьдралын дадлыг удирдан чиглүүлдэг байв"гэжээ.

Тэгэхээр хорин дөрвөн улирлыг хэрхэн тооцоолж, хуваадаг вэ?

"Эртний Хятадын удаан хугацаанд хэрэглэгдэж ирсэн арга нь бүтэн жилийн өдрийн тоог тэнцүү хуваах, өдрийн тоогоор хуваах арга байсан бөгөөд энэ нь 365.25 хоногтой жилийг 24-т хуваадаг. Чин гүрний үеэс хойш хаврын хугсыг 0 градусаар тооцдог нарны байрыг тэнцүүгээр хуваах аргаг ашиглан "нарны байраар хуваах арга"-г баримталж ирсэн. Дэлхийн бөмбөрцөгийн нарыг тойрон эргэх явц дахь нарны байршлын 15 градусын хөдөлгөөн бүр нь нэг улирлыг тэмдэглэдэг" гэж Тан Жичян онцолжээ. Дэлхийн бөмбөрцгийн тойрог зам нь зууван хэлбэртэй бөгөөд хурд нь жигд бус байдаг тул зуны улиралд зарим нарны улирал нь 16 орчим хоног, өвлийн улиралд зарим нь 15 хоног хүрэхгүй байдаг гэжээ.

Хорин дөрвөн улирлыг нэрлэхдээ мөн тодорхой хэв маягийг баримталдаг. Бээжингийн Холбооны Их Сургуулийн Бээжингийн судалгааны баазын судлаач, Хятадын Ардын зан үйлийн нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч Жан Бо, хорин дөрвөн улирлын нэр томьёо нь голчлон дөрвөн ангилалд багтдаг гэж тайлбарлав. Нэгдүгээрт, улирлын нэр томьёотой холбоотой  хоёр хугас хоёр туйл болно: улирал бүрийн эхлэлийг Хаврын уур, Зуны уур, Намрын уур, Өвлийн уур гэж, улирлын дундахыг Хаврын хугас, Намрын хугас, Зуны туйл, Өвлийн туйл хэмээн нэрлэжээ. Хоёрдугаарт, халуун хүйтэнтэй холбоотой нэр томьёо  нь Бага халуун, Их халуун, халуун эгэх, Бага хүйтэн, Их хүйтэн хэмээн нэрлэж, хур тунадастай холбоотой нэр томъёог Хур ус, Тариалангийн хур, Цагаан шүүдэр, Хүйтэн шүүдэр, Хяруу унах, Бага цас, Их цас гэж, байгаль цаг уурын үзэгдэлтэй  холбоотой нэр томьёог Ичигсэд хөдөлмүй, Нээсэн ханш, Буудай боловсрох, Өчүүхэн дүүрэн хэмээн нэрлэжээ.

Хорин дөрвөн улирлын нэр томьёог мөн таван өдөр тутамд 72 фенологийн үе болгон хуваадаг. Үе бүр нь улиралтай холбоотой байгалийн үзэгдэл байж, тухайлбал галууд ирэх, тоорын цэцэг дэлгэрх, тэнгэр дуугарч аянга цахилахтай холбоотой. Эртний хүмүүсийн дунд "цэцэг дэлгэрхээр 24 улирлын дохиог зарладаг" тухай яриа хэлэлгэ байсан бөгөөд энэ нь Бага Хүйтнээс Тариалангийн хур хүртэл, Тэргүүлэгч цэцэг дэлгэрхээс, Барура цэцэг зулгарах хүртэл үргэлжилдэг; энэ нь байгалиас хүн төрөлхтөнд өгсөн сайн сайхны анир дохио юм.

Оюуны эрдэнэсийн сан: Цаг улирал ба үйлдвэрлэл амьжргааны практик хэрэглээ

"Газар тариалангийн салбар цаг улирлыг жам хуулийг мөрдөж ажиллавал элбэг ургац авдаг".Уламжлалт газар тариалангийн салбарт хүмүүс цаг хугацаан талаар онцгой нарийн мэдрэмжтэй байдаг. 20-р зууны эхэн үед Америкийн хөдөө аж ахуйн эрдэмтэн Франклин Кинг Зүүн Азид уламжлалт газар тариалангийн талаар судалгаа хийж байгаад, тариаланчид тариалангийн эргэлт зэрэг аргуудаар жилийн турш газрыг үржил шимтэй байлгадаг болохыг олж мэдээд "Дорнын фермерүүд дэлхий дээрх цагийг хамгийн чадварлаг ашигладаг" гэж тэмдэглэжээ.

 Энэ нь хорин дөрвөн улирлын тухай хүмүүсийн нарийвчилсан ойлголттой шууд холбоотой болох нь тодорхой байна. Хатан голын сав газрын газар тариалангийн салбарт үүссэн энэхүү цаг улирлын гарын авлага нь аажмаар улс орон даяар дэлгэрч, орон нутгийн нөхцөлд тохируулан нэгдсэн хуанли тогтоож, олон үндэстний дунд түгээмэл ашиглах болсон. Цаашилбал, Хорин дөрвөн улирал нь Вьетнам, Солонгос, Япон зэрэг хөрш зэргэлдээ орнуудад тархаж, орон нутгийн үйлдвэрлэл, өдөр тутмын амьдралд гүнзгий нөлөөлсөн.

"Ерөнхийдөө хойд болон өмнөд бүс нутгийн 600 орчим километрийн зайтай бүс нутгуудад ойролцоогоор нэг улирлаар ялгаатай байдаг" гэж Тан Жичян тайлбарлав. "Хатан голын сав газарт 'Нээсэн ханшийн үеэр амтат жимс, шош тарина' гэдэг бол хойд бүс нутагт'Тариалангийн хурын үеэр,амтат жимс, шош тарина' гэлцдэг. Хөх мөрний сав газрын зарим хэсэгт 'Хаврын хугасын үеэр амтат жимс, шош тарина 'гэдэг. Хорин дөрвөн улиралын практикт хэрэгжих ач холбогдол нь бүх нутгийг хамарсан байдаг."

"Ханилахад ааш авираар нь харьц, тариалахад цаг улирлаар нь тариал", "Өвлийн туйлын өдөр цэлмэг бол ирэх жил элбэг ургац хураана"... Хорин дөрвөн улирлаас гаралтай олон зүйр цэцэн үг нь хэдэн мянган жилийн турш үеэс үед дамжин Хятадын ард түмний цус маханд шингэсэн ардын оюун ухаан, туршлагыг нэгтгэж байдаг. Жан Бо, Хөдөө аж ахуйн тухай зүйр цэцэн үгс нь цаг улирал нь үйлдвэрлэл, амьдралд чухал ач холбогдолтой, ялангуяа тариалалтын улирлыг алдахгүй байхын ач холбогдлыг онцолж, Хятадын ард түмний байгалийн дэг журмыг дагах зарчмуудыг тусгадаг гэж байлаа.

Хорин дөрвөн улирал нь эрт өдгөөгийн уран бүтээлчдийн  урлагийн онгодыг хөглөж ирсэн бөгөөд яруу найраг, уран зураг, хөгжим зэрэг урлагийн төрлүүд нь хорин дөрвөн  улирлын соёлын  агуулгыг баяжуулж, соёлын нөлөөллийг нь нэмэгдүүлж ирсэн. "Хорин дөрвөн улирлыг уянгалсан шүлэг" зэрэг яруу найргийн бүтээлүүдээс эхлээд "Хаврын эхний зураг" гэх мэт байгалийн үзэгдлийн дүрслэл хүртэл, "Газар тариалан болон нэхмэлийн салбарыг харуулсан зураг"зэрэг хөдөө аж ахуйг дүрсэлсэн бүтээлүүдээс эхлээд "Хүйтэн эгэх зураг" хүртэл; "Ес есийн хүйтэн эгэх дуу", "Хорин дөрвөн улирлын дуу" зэрэг ардын дуунаас эхлээд олон бүс нутгийн өнгөлөг шинэ жилийн зургууд хүртэл улирлын чанартай элементүүд хаа сайгүй харагдадаг.

Хорин дөрвөн улирал нь амьдралын гоо зүй юм. "Цэцэгс цэцэглэлээ, цас хайллаа, хараацай ирлээ, хөхөө шувуу донгодлоо - энэ бүхэн нь гайхалтай 'нээлтийн гоо үзэсгэлэн' мэдрэмжийг авчирдаг бөгөөд үүнээс үүдэлтэй янз бүрийн зан заншил нь өдөр тутмын амьдралыг баяжуулжээ" гэж Тан Жичян хэлэв.

Соёлын уламжлал: Эртний оюун ухааны шинэ эрч хүч

Бээжингийн өвлийн олимпийн нээлт 2022 оны 02-р сарын 04-нд  хаврын уур орсонтой давхцаж байлаа. Хорин дөрвөн улирлыг дэвсгэр болгон харуулсан тооллын дэлгэц нь дэлхийг гайхшруулж байсан юм.

- Энэ бол мянга мянган жилийн өнө удаан жилийн туршид хуримтлагдаж, уламжлагдан ирсэн соёл юм гэж Тан Жичян хэлэв. Тэрээр хорин дөрвөн улирал нь Хятадын уламжлалт соёлын хөрсөнд үндэслэсэн өнөр баялаг утга санаа юм гэж тайлбарлалаа. Өнөөдөр хүмүүс цаг улирлын цаана байгаа уламжлалт оюун ухааныг судлахад илүү анхаарч буй нь соёлын итгэлийг нэмэгдүүлж байна гэж тэрээр хэлэв.

Цаг үе, орчин ахуй өөрчлөгдөж, цаг улирлын соёлыг хамгаалах, өвлүүлэх нь мөн бэрхшээлтэй тулгарч байна. Жан Бо Хорин дөрвөн улирлыг орчин үеийн амьдралтай холбож, нэгтгэх үйл явцад уламжлалыг баримтлахын зэрэгцээ шинэчлэл хийх шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. 

- Хаврын уур орох өдөр үхэр ташуурдах заншил нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлтэй нягт холбоотой байсан бол одоо аажмаар ёслолын арга хэмжээ төдий болж хувирсан. Уламжлалт ёс заншилд шинэ утга агуулга хэрхэн нэмэх вэ гэдэг нь бидний нухацтай авч үзэх ёстой сэдэв юм гэж хэллээ.

Хүмүүсийн цаг улирлын тухай ойлголт тасралтгүй хөгжиж буй юм. Цаашид цаг улирлын соёлыг орон нутгийн хэмжээнд судлах, өвлүүлэхэд анхаарлаа хандуулж, түүний соёлын утгыг шинэ мэдлэг, шинэ зан үйл, шинэ урлагийн илэрхийллээр тасралтгүй баяжуулах хэрэгтэй гэж Тан Жичян үзэж байлаа.

Сайтар хамгаалсны дүнд орон нутгийн цаг улирлын тухай ард түмний олон сайхан зан заншил эрч хүчтэй хөгжиж байна. 2006 онд "Хорин дөрвөн улирал"-ыг үндэсний биет бус соёлын өв болгон бүртгэсний дараа Жюхуагийн хаврын уурын тахилга, Мяо үндэстний намрын баяр, Саньмэнь өвлийн тахилга, Жуан үндэстний хярууны баяр зэрэг олон бүс нутгийн ардын зан заншлыг биет бус соёлын өвийн нэмэлт жагсаалтад оруулсан байна.

Хятад даяар цаг улирлын элементүүд олон нийтийн амьдралд улам бүр нөлөөлж байна. Үүнд: Сургуульд хүүхдүүд цаг улиралтай холбоотой байгалийн үзэсгэлэн болон ардын зан заншлыг дүрслэн зураг зурдаг; телевизээр байгалийн гоо үзэсгэлэн болон цаг улирлыг харуулсан дуу, бүжиг нь эртний болон орчин үеийн хэв маягийг хослуулсан байдаг; "Цаг улирлыг дагаж аялах", "Цаг улирлыг мөрдөж эрүүл мэнддээ анхаарах", "Цаг улирлын дагуу амьдрах" нь амьдралын хэв маягийн түгээмэл чиг хандлага болж байна... Хорин дөрвөн улирал хэмээх энэхүү эртний оюун ухаан нь одоо цагтай нэгдэж, шинэ эрч хүчээр цэцэглэн хөгжиж байна.

Зохиогч: Нийтлэл Ван Вэй
Найруулагч: Редактор: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : СМТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл