solongonews
Эдээр бус сэтгэлээр амьдрах хорвоо
2015-04-17 15:52
Хөдөлмөрөөр сэтгэлийнхээ тэжээл болгож явах ёстой шиг бүгдийн төлөө аливаа бүхнээ зориулж, амьдралын нугачааг хэзээ ч хүнд хэцүү юмаа гэж бодож ч үзээгүй өдий зэрэгт хүрсэн нь түүний амьдралд хэчнээн их хайртай, итгэлтэй байх нь цуцашгүй цогтой нүднээс нь гэрэлтэж байлаа.

Газар дээр ганц хүү нь дөрөвхөн настай байхад аав нь ертөнцийн мөнх бусыг үзүүлж, долоон охин нэг хүүгээ ханьдаа үлдээж орчлонгийн хэцүү гэх бүгдийг тулгаж орхижээ. Энэ үеэс л аав минь амьдралын хүнд бүхнийг үүрч явжээ гэдгийг мэдсэн 17-хон настай Шиүжень айлын дөрөв дэх охин нь юм чинь гээд эгч нарынхаа гарыг харалгүй тариачин айл гэрт байдаг хар бор, эрчүүдийн хийдэг хүнд хэцүү ажлыг гарынхаа бугуйдаа булдруу гартал хөлийнхөө улыг хавдтал тариалангийн ажлыг хийж, хоолгүй өдрийг дөнгөх гэж арай боловсорч гүйцээгүй эрдэнэ шишийг цайруулан шингэн шүүс чанаж идчихээд хоосон хоносон оройг сар одтой тоглон сэтгэлээ хуурч, 80 мөнгөний бэлэн хоолыг хараад хоосон шүлсээ хаттал шимээд л сайхан идлээ гэж ходоодоо хуурч, ядарч зүдэрлээ гэж булбарайхан охины энхрий насаа ээждээ эрхэлж, аавынхаа энгэрт нь энхрийлэгдэх жаргал гэж юу байдгийг мэдсэнгүйгээ эргэн дурсаж суухдаа алаг том нүднийхээ аяганд нь нулимс дүүрэн мэлмэрч байлаа. Хатуу амьдралын шалгуур зөвхөн Шиүженьд л ногдох ёстой юм байхдаа яасан ч хяслантай хорвоо вэ гэж би даган шаналж суулаа.

  Том эгч нь багшийн комд тэнцсэн боловч амьдралын хүндийг нь том нь үүрэх ёстой гээд сургуульдаа явсангүй. Ингээд л том эгчийнхээ аавыг орлож байх хатуу үүргийг нь хөнгөлж өгөх юмсан гэх хичээл зүтгэлээрээ дэмжин зөвшөөрч, байнга л хажууд нь дагаж гүйж явсан гэх. Газар дээрх ганц ээжийгээ л бүү алдчихъя гэж дотроо эмээж ээжийнхээ ганцаардаж, тулгамдсан амьдралынхаа хүндээс нь хуваалцан үүрч, үр хүүхдээ харж баясан, сэтгэл дүүрэн явагдаа гэж хичээн чармайж, багшийн комд шалган орж, гэрээсээ ганцаараа сургууль соёлын мөр хөөх болсон нь бүх гэр бүлийнхэндээ хариу барих хариуцлагатай боллоо гээд өөртөө хатуу үүргийг тулган хичээлдээ мэрийнэ сурч, сурлагын төлбөрөө өөрөө олох ёстой гээд зүгээр суулгүй сургуулийнхаа өвөл зуны амралтаар гэртээ харилгүй хотын гуанз, хэвлэх газар хийж болох л ажил бүгдийг хийж, төлбөрийнхөө мөнгөнөөс гадна гэртээ илүүчлэх мөнгөө амьхандаа олчхоод бөөн хөл хөнгөн хичээлдээ ордог байлаа гэх. “ Нутгаасаа гэрээсээ хол сурч гэрийнхнийгээ ээжийгээ санаж, идэх, өмсөхдөө муу байх хэцүү бүгдээ сэмхэн нууж, сайн чимээгээ л сонсгож, эхийнхээ элгийг дэвтээж би сайн сурч төгсөөд төрсөн нутаг Хянган аймгийн Хорчин баруун гаран дунд хошууны Баруун тавин сумандаа очиж ажилд орж гэрийнхнийгээ тэжээнэ дээ гэж далдхан яарч суудаг байсан гэх. Ингээд 1998 онд Хянган аймгийн Хорчин баруун гаран дунд хошууны баруун Жирэм балгасны дунд сургуулийн багшийн албанд томилогдон гэр бүлийнхэндээ, амьдралдаа тус болж эхэлсэн. Амьдралын л жам юм чинь хань ижилтэй боллоо. Нөхөр маань нутгийн минь хар багын найз Мөрөн гэдэг юм. 2003 онд хоёулаа 3000 юаньтай тусдаа гарч амьдарсан. Надтай үерхэж байхдаа 2002 онд улсын албан хаагчдын шалгалтад тэнцээд Хөлөнбуйрын Шинэ барга баруун хошууны цагдааны албан хаагчаар томилогдож, би амьдралын зураг төөрөг ёсоор ирэх л хэрэг. Г эхдээ сургуулийн захирал маань хүний амьдралыг биечлэн ойлгодог сайхан сэтгэлийн хариугаар 2008 онд 70 хувийн цалинтай ханийнхаа араас ганцаараа цүнхээ үүрээд л хүрч ирсэн юм даа” гэж хэв нэг өгүүлэх нь амьдралын хүнд бүхэн түүнийг болд шиг давтаж дээ гэж бодож суулаа.

  Одоо нөхөр Салбарын дарга, хүү 11 настай 3-р ангийн сурагч болчихсон Шиүжений амьдрал ч сайхан хангалуун болж дээ гэж бодож суутал харин ч эсрэгээр түүний амьдралын хатуу хөтүү нь сая эхэлж байна гэнэ.

  Үр хүүхдийнхээ төлөө үг дуугүй зүтгэж хамаг сайхан насаа элээсэн ижийгээ, халуун гэр бүлийнхээ эгч, дүү нараа тариачны хүнд амьдралд орхиж ирчхээд хэрхэн санаа амар жаргалтай амьдралдаа умбах билээ. Намайг сургууль соёлд явуулах гэж эгч нар маань хүнд бүхнийг тулж, ам бүл олон, ядуу амьдралаас надад илүүчилж гаргасан мөнгө төгрөг, гайгүй шиг өмсгөх юмсан,.............амьдралынхаа жолоонд нь гарыг нь хүргэх гэж сэтгэлээ зүдэж ирсэн ээж минь ачлал өдрийн бодол шөнийн зүүд болжээ. Тэгээд ч энд ирээд ажилгүй, суух байргүй, 70 хувийн цалинтай ирчхээд нөхрийнхөө цалинг амар харж суух цаг биш. Энэ бүгдээс 2003-2008 оны хооронд Цагдаа, Хүсэл бага сургууль, Шинжлэх ухаан техник мэргэжлийн зөвлөл зэрэг байгууллагаар түр ажилчнаар ажил гололгүй хийж бага ч болов орлогоо нэмэгдүүлэхээр хөдөлмөрлөж явахдаа ааваас нь хойших үг дуун улам л цөөрсөн ээжийгээ, эгч дүү нараа яаж нэг энд авчирч хүнд байсан ч хамаагүй дэргэдээ л авчирч хамтдаа л амьдрах юмсан гэх бодол толгойд нь үргэлж эргэлддэг байсан. Ингээд  Шинжлэх ухаан техник мэргэжлийн зөвлөлд 300 юаний цалинтай түр ажилчнаар ажиллаж байхдаа хүүг харж харгалзах хүнгүй гэх нэрээр ээжийгээ авчирч, 2007 оны12 сард ажил албан ёсоор Шинэ барга баруун хошууны Нэгдүгээр дунд сургуульд түүхийн багшаар шилжиж, суух орон сууц худалдан авч хувь заяа маань сайнаар эргэлээ. Дараалан хоёр охин дүү нэг дүүгээ ч авчирч, сургууль соёлд оруулж, амьдрал, ажлынхан захад хүргэлээ. Тэд нарыгаа анх авчраад олуулаа хамтдаа  “Ой шугуй, ус ашиглалтын тойрог”ын байрнаас 90 кв-ын байр худалдан авч мөн л хамт амьдарч байлаа. Охин дүүдээ зээл хөөцөлдөн авч өгч ТҮЦ ажиллуулан, бүгдээрээ хэрэглэх орлогын үүсвэрээ нээж хэрэглэх мөнгөтэй боллоо. Дүүгээ тогоочийн мэргэжилтэй болгож, шинэ бизнес эрхлэгчдэд зориулсан тусгай зээллэгээр “Нүнь Жиалэ” гуанзыг ажиллуулж, дүү маань ч найз охинтой болж, хамаг бүхэн өөдөлж дээшлээд. Гэтэл нэг өдөр нар гудайж ээжийн бие муудаж, тархины судас түгжрэл гэж оношиллоо. Энэ өвчинд эхний хоёр жилд тууштай эмчилгээний үр дүнг өгч чаддаг л юм бол цаашид хүндрэх аюулгүй гэсэн. Энэ нь бид нарт том цохилт өглөө. Ээжийгээ ямар ч л байсан хөл дээр нь босгон гээд би Харбин, Бээжингийн эмнэлгүүдийн үүд бүхнийг татсан. Ээжид минь хэсэг хэмжээний эмчилгээний үр дүн гарч бага сага хөдөлж чадах боллоо. Ээжийнхээ сэтгэлийг өөдрөг сайхан байлгах гэж би мэрийж, байнга дэргэд нь хань болж, бариа, массаж хийж байлаа. Би энэ бүхний өмнө тэсвэр хатуужилтай байж үргэлжлүүлэн амьдралтайгаа тэмцэх ёстой гэдгээ дүү нартаа жишиг болгон, бүлгэмдэл, итгэлцэл, ойлголцол л бид нарт хэрэгтэй шүү гэж байнга хэлдэг байлаа. Ээжийн бие муудсанаас бид нар 10 ам бүлээрээ шуугилдан амьдарч болохгүй болж, өөрийнхөө нэр дээр албан ажилтны улсын тэтгэмжтэй орон сууц авах зээллэгээр дэргэдэх байрнаас 2 давхрын байрыг худалдан авч дүү, охин дүү ээжийгээ хамт нүүлгэж суулгалаа. “Ой шугуй, ус ашиглалтын тойрог” нь манай өнөр гэр бүлийн маань салж болошгүй нэгэн орон зай болсон. Охин дүүгийн маань дэлгүүр тэр хэсгийнхээ түлхүүрийг хадгалж, үг болон үлдээсэн юмыг дамжуулж, ээжтэй маань уулзаж ярьж суудаг хөгшчүүлтэй болсон. Би ээжийгээ ганцаардуулахгүй гээд хөрш айлуудын хөгшчүүлийг байнга эргэж хардаг болсон. Бас Бадмаа гэдэг эмээтэй болсон. Нас сүүдэр нь 70 гарч яваа. Саяхан унаад яс хугарал, бэртэл гээд хөдөлж, барих нь муухан. Эмээг үр хүүхдүүд нь дэргэд нь асарч харгалзаж амжихгүй гээд асрагчтайгаа амьдардаг. Асрагч нь ажил гарвал эмээг бид нарт орхиод явдаг.

  Өнгөрсөн жилүүдэд мөн л улсаас залуу бизнесменүүдийг дэмжсэн тусгай зээллэг хөөцөлдөж “Тэнь фэе” бичиг, материал хэвлэж, кнадах газрыг 7-р охин дүүдээ өгч ажиллууллаа.

  Миний хичээл зүтгэл чармайлтыг үнэлж 2013 онд намайг Залуучууд багачуудын төвийн үйл ажиллагааг хариуцах эрхлэгчээр томилсон. Тэр ч бүү хэл манай өнөр өтгөн гэр бүлийг улсаас зоригжуулж 2014 онд ӨМ-ын зэрэглэлтэй “ Аз жаргалтай гэр бүл” -ээр сонгосон. Амьдрал хөлжиж, дэвжээд улс орон ч хөгжиж дээшлээд ээж минь хүртэл 70 насны сарын 70 юаны цалинтай болчихсон. Төрсөн нутагт байх 5 му газар ч үр өгөөжөө хэсэг хэмжээгээр өгөх боллоо. Нутагтаа үлдсэн дөрөвт маань мөн л амьдралын шалгуур дуусаагүй л байна. 3-р эгчийн бие муу, нөхөр нь бие барагтай бас л яаж туслахаа олохгүй сарвайсан гар маань хүрэхгүй л байна. 2-р эгч намайг сургууль соёлоо төгсөг гээд 30 насалтал нөхөргүй явсан. Том эгчийн амьдрал .........гээд надад хийж, тусалж, амжуулах ажил олон л байна. Гэхдээ багын тэр хүнд хэцүү амьдралтайгаа харьцуулбал тэнгэр газрын зөрөө. Хорвоо бид нарыг амсах ёстой хүчир бүхнээ туулчихсан гээд хариу барьж байгаа байхаа. Би одоо жил болгон төрсөн нутагтаа харьж аавынхаа газрыг эргэж, эгч дүү нартайгаа уулздаг болсон. Дэм дэмдээ дээс эрчиндээ гэгчээр амьдрал өнгөжиж байна. Амьдрал надад итгэл найдвар, тэсвэр хатуужил, эв найр, хайр бүхнийг өгсөн. Би хэзээ ч ядарч, гутарч, гомдож явдаггүй. Харин ч эрч хүчээр дүүрэн, байнга инээж , амьдралд итгэлтэй, хайртай, жаргалтай явдаг. Энэ бүгдийг надад миний халуун өнөр гэр бүл маань л өгсөн. Би бас боддог бид нар сайхан сэтгэлтэй юм болохоор сайхан ханиудтай болцгоосон. Надад одоо юу тулгарсан ч өвдөг сөгдүүлж чадахгүй. Тулж ирсэн амьдралын хүндийг би туулж гарах чадлаар дүүрэн байна” гээд нүүр дүүрэн итгэлийн оч гялалзаж байгааг хараад бусдад өгдөг сайхан сэтгэлийн тусч өглөг нь надад ч бас хүртээл болчихлоо гэж баярлаж билээ. Энэ нэгэн амьдралын түүхийг залуучууд илүү уншаасай билээ гэж хүсэж, амтат ярилцлагаа жаргаая.

 

 

 

Найруулагч: Цэнгэл
Эх сурвалж : Дундад,Монголын найрамдлын сүлжээ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл