solongonews
2015 оны Ханноверийн аж үйлдвэрийн яармаг нээгдлээ
2015-04-13 10:23
2015 оны Ханноверийн аж үйлдвэрийн яармагийн нээлтийн ажиллагаа Германы Ханновер хотод боллоо.

2015 оны Ханноверийн аж үйлдвэрийн яармагийн нээлтийн ажиллагаа Германы Ханновер хотод болж, Германы канцлер Ангела Меркель, Энэтхэгийн Ерөнхий сайд Наренда Моди нар нээлтийн ёслолд оролцон үг хэлжээ.

Энэ оны Ханноверийн аж үйлдвэрийн яармаг "аж үйлдвэрт интернет туслах" уриан дор болж, бизнесменүүд аж үйлдвэрийн автоматчилал, мэдээлэлжүүлэлт, эрчим хүч, байгаль орчинд ээлтэй технологи, хөдөлгүүр, удирдлага, аж үйлдвэрийн бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн технологи, үйлчилгээ, бүтээгдэхүүн судлан хөгжүүлэх зэрэг тэргүүний бүтээгдэхүүн, технологи, төслийг танилцуулах болно. "Аж үйлдвэр 4.0" буюу "аж үйлдвэрийн 4 дэх хувьсгал" , нэмэгдэл материалыг боловсруулах, эрчим хүчний үр ашиг, автоматчилсан цахилгаан сүлжээ зэрэг нь энэ удаагийн үзэсгэлэнгийн гол онцлог болсон байна.

Энэтхэг энэ яармагт хамтын ажиллагааны түнш орноор оролцжээ. Тус яармагт дэлхийн 65 улс орон, бүс нутгийн 6500 гаруй аж ахуйн нэгж оролцсоны 56 хувь нь Германы аж ахуйн нэгж байсан бөгөөд түүхийн хамгийн өндөр үзүүлэлттэй болжээ. Хятадын 1100 гаруй аж ахуйн нэгж тус яармагт оролцон удаалжээ.

 

Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл