solongonews
Ханш нээх өдөр
2026-04-05 17:43
Ханш нээх өдөр нь сарны зурхайн ёсны жилийн 24 улирлын 5 дахь улирал, мөн хаврын 6 улирлын 5 дахь улирал болно. Энэ улирал нь жил бүрийн 04 дүгээр сарын 04 буюу 05-ны өдөр тохиодог бол энэ жилийн хувьд 05-ны өдөр тохиосон байна. Ханш нээх өдөр нь байгаль дэлхий сэрж, өвсний үндэс хөдлөн, өвс ургамал ургах таатай нөхцөл бүрдэн, урин дулаан цаг ирлээ гэдгийг илэрхийлдэг.

“Ханш” гэх үгийн тухай маш олон эрдэмтэн судлаачид судалсан байдаг. Өвөр Монгол зан үйл судлаачдын хувьд ихэнх нь “ханаш” гэдэг үгээс эхтэй гэдэгт санал нэгддэг байна. Даруй ханш нээх байгааг нь ханаж дүүрэх, дүүрэн дэлгэр байхын бэлгэдэлтэй цаг үе эхэлж байна гэх утга санааг илэрхийлдэг байна.

Тэгэхээр хөдөө орон нутаг, мал аж ахуйн соёлд энэ өдрөөс эхлэн адуу малаа дэллэх, үрээ хайрах, төл малаа хөнгөлж цагаалах гэх мэт үйл ажиллагаанууд болдог. Мөн малынхаа хашаа хороог сэргээх, ямааныхаа ноолуурыг самнаж эхлэх гэх мэт бэлгэшээлтэй үйл явдлууд мөн өрнөж эхэлдэг байна.

“Газар газрын зан, гүзээ гүзээний булан” гэдгээр Хятад улсын хувьд өвөг дээдсийнхээ онгоныг эргэх, шороог нь хөдөлгөх, нөгөө талаараа урин дулаан цаг ирлээ гэдгийг бэлгэшээж байгальд гарч, нар салхи үзэх гэх мэтээр сайхан цагийн эхлэлийг бэлгэдэж байгаагаа илэрхийлдэг байна.

“Хөлдсөн бүхэн хэсэж, ичсэн бүхэн гарч, үндэс бүхэн соёолдог” энэ улирал нь урин дулаан цагийн эхлэл гэж бэлгэшээдэг. Тэгэхээр ард түмэн маань энэ өдрийг дээдэлж дээшлэхийн бэлгэтэй сайн өдөр гэж ерөөж, хүж зул барих, маань мэгзэм унших гэх мэт үйл ажиллагаанууд бас өрнүүлэг болсон юм байна.

Найруулагч: С.УРЬХАН, Ц.ЦЭЛМҮҮН
Эх сурвалж : Солонго сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл