
Балбад болсон хүчтэй газар хөдлөлтөөс хойш 72 цаг өнгөрсөн хэдий ч Дундадын аврах баг нурангин дунд аврах ажиллагаагаа өрнүүлсээр байна. Катмандугаас баруун хойш байрлах New Bus Stop бүс бол хамгийн их хохирол гарсан газар нутгийн нэг юм. Чэндү цэргийн тойргийн 14 дүгээр группийн барилгын ангийн аврагчид амьд үлдсэн хүн байгаа эсэхийг хайж, нурангин дунд ажиллаж байна. Нутгийн оршин суугчид Дундадын "Авралын од"-ыг хүрээлж, тэдний баатарлаг үйл ажиллагааг сэтгэл, харцаараа сайшааж байлаа.
Чэндү цэргийн тойргоос хүрэлцэн очсон эдгээр аврагчид 4 дүгээр сарын 27-ны орой Катмандуд хүрэлцэн очсон юм. Тэд Балбын цэргийн талтай хамт хүн булагдсан байж мэдэх газар очиж эрэл хийж, аврах ажиллагаа өрнүүлж байна.
